Comment.mn

Харцага Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь галт зэвсэг олджээ

Улсын харцага Г.Ганхуягийг “Бусдыг заналхийлсэн” гэх хэрэгт буруутгаж, хойшлуулашгүйгээр цагдан хорьсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт “Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Н.Учрал, Н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ” гэх утгатай пост оруулаад устгасан юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар, Г.Ганхуягийн гэрээс олон тооны буу зэвсэг хураасан аж. Тагнуулын байгууллага нэлээн эртнээс Г.Ганхуягийг хяналтад авч, нүд салгахгүй харж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Улсын харцага Г.Ганхуяг өмнө нь хэд хэдэн удаа бусдыг айлган сүрдүүлсэн, зодож, дарамталсан гэх хэрэгт шалгагдаж байсан юм.

Дашрамд, Н.Тэгшбаярын гомдлын дагуу цагдан хорих ажиллагааг явуулсан бөгөөд 48 цагийн хугацаа нь өнөөдрөөр дуусаж байгаа юм. Харин цаашид үргэлжлүүлэн хорих эсэх нь тодорхойгүй байна.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.