37 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 4 -р сарын 11-13-ны өдрүүдэд “Буянт- Ухаа” ордонд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэн яармагт дотоодын болон Хятад, Оросын Холбооны Улс, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Турк зэрэг 20-иод улсын барилгын салбартаа тэргүүлэгч 400 гаруй компаниуд нэгэн дор шинэ шилдэг шийдэл, төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулна.
Үзэсгэлэн яармагт,
Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр
- Барилгын материал, Засал чимэглэл
- Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
- Сантехник, агааржуулалт
- Интьерер,Экстэрьер, ландшафт дизайн,
- Зураг төсөл архитектур
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
- Тансаг болон Стандарт орон сууц
- Хаус дизайн, амины орон сууц
- Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ үзүүлдэг 400 гаруй барилгын салбарын тэргүүлэгчид нэгэн дор цугларч шинэ, шилдэг шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ танилцуулна.
Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд Хүнд машин механизм, багаж төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц гэх мэт бүтээгдэхүүнүүд танилцуулагдана.
Мөн та үзэсгэлэн яармагт ирснээр салбарын мэргэжилтнүүдийн тавих илтгэлийг үнэ төлбөргүй сонсох боломжтой.
Үзэсгэлэнгийн нэг дэх өдөр,


Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр /2025.04.12/ 11:00- 15:00 цагийн хооронд


Үзэсгэлэнгийн гурав дахь өдөр /2025.04.13/ 12:00- 13:30 цагийн хооронд

Иргэд хамгийн ихээр сонирхдог сэдвээр илтгэл тавигдах бөгөөд шилдэг ААН-ийг шалгаруулах үйл ажиллагаатай.
Түүнчлэн үзэсгэлэн яармагийн өдрүүдэд оролцогчид байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан хямдрал, ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ-ыг зарладаг билээ.
Үүнд:
- “ТАВАН БОГД БИЛДИНГ САПЛАЙ” ХХК
Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 10-30% хөнгөлөлттэй.
- “НУТГИЙН БУЯН ГРУПП” ХХК
Happy Residence хотхон, Очир сити хотхон төслийн урьдчилсан захиалгад урьдчилгаа төлөлтөөс хамаарсан 3-10% хямдралтай.
- “ЖЭЙ ЖЭЙ БИ” ХХК
“Chudej брэнд” -ийн душны трап 15% хүртэл хямдрал зарлана.
- “ХАЙПАРТНЕРС”ХХК
Үзэсгэлэнгийн өдрүүдэд хямдралтай худалдаа зохион байгуулж, зарим барааг үнэгүй тараана.
- “МАКС ШИЛ” ХХК
Бүх бараа бүтээгдэхүүндээ 5-10% хямдрал үзүүлнэ.
- “ӨҮ ЭНД БИ ЭН” ХХК
Үзэсгэлэнгийн өдрүүдэд эхний 20 худалдан авагчид дулаан зогсоол бэлэглэнэ.
- “АКВАТИК” ХХК
Үзэсгэлэнд оролцох бараанууддаа 5-10% ийн хямдрал зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.
Та бүхнийг 37 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөрийн мэдээ мэдээллийг нэг дороос авахыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛЫН ЯАМ
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч
Дэмжигч байгууллагууд:
Холбогдох утас: 7711 3333
Website:https://barilgaexpo.mn/
Сэтгэгдэл нэмэх