Хошин урлагийн шилдэг жүжигчдийг бүрэлдэхүүндээ багтаадаг “Маск” продакшныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. Тус хамт олон 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр үзэгчдийн сонор, мэлмийг мялаасаар ирсэн юм.
Дэлгэцийн уран бүтээлийн тухайд “Хайр, харуусал”, “Өөрийгөө тоодоггүй хүн”, “Баярлалаа, ээж ээ”, “Соёлын довтолгоо” гэх зэрэг уран сайхны кино,контентыг үзэгчдэд хүргэж байсан бол тайзнаас үзэгчидтэй хамгийн сүүлд өнгөрсөн жил “Масктай Монгол” шоу тоглолтоор уулзсан.
Харин яг одоо “Инээдээр гоёсон Монгол” тоглолтоо толилуулж байна.
“Инээдээр гоёсон Монгол” шоу тоглолтыг өдөр бүр 19.00 цагаас МҮЭСТО-ны тайзнаа тоглож байна.
Сэтгэгдэл нэмэх