Comment.mn

Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томилов

Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар томилов УИХ-ын чуулганы хуралдаанаар АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ц.Нямдоржийг  томилох асуудлыг хэлэлцлээ. Ц.Нямдоржийг 80.4 хувийн саналаар дэмжиж АТГ-ын дэд даргаар томиллоо. АТГ-ын Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсноос хойш АТГ-ын дэд даргын суудал эзгүйдээд байсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан аж. АТГ-ын дэд даргын албан тушаалд төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай , сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн албан тушаар эрхэлж байгаагүй иргэн байх ёстой байдаг байна. Ерөнхийлөгч Ц.Нямдоржийг энэ шаардлагыг хангасан хэмээн үзсэн аж.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.