Comment.mn

МАН ард тvмнээ гэдэс цатгалан, мєр бvтэн амьдруулахын тулд засагт хамтарсан

thumbУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны єчигдрийн хурлаар Засгийн газраас 2015 оны хоёрдугаар сарын 06-ны єдєр єргєн мэдvvлсэн “Эдийн засгийн хvндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын тєслийг хэлэлцэх эсэхийг ярилцах vеэр АН-ын бvлэг энэ асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх шаардлагагvй гэж vзсэнийг АН-ын бvлгийн дэд дарга С.Одонтуяа мэдэгдсэн нь МАН-ын тєдийгvй, ИЗНН-ын тєлєєлєл С.Дэмбэрэл гишvvний эсэргvvцэлтэй тулгарсан юм. С.Одонтуяа гишvvний мэдэгдлийн араас МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт эсэргvvцсэн мэдэгдэл хийсэн. Энэ талаар С.Бямбацогт даргаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ дахь АН-ын бvлэг Засгийн газраас єргєн мэдvvлсэн “Эдийн засгийн хvндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын тєслийг хэлэлцэх шаардлагагvй гэж vзсэн нь МАН-ын бvлгийн гишvvдийг багагvй бухимдуулах шиг боллоо. Энэ талаарх таны байр суурь?

-Ганц МАН-ын бvлгийн гишvvд ч бухимдаад байгаа юм биш л дээ. Сая та нар С.Дэмбэрэл гишvvний байр суурийг ч сонссон байх. Эцсийн эцэст МАН эдийн засаг хямралтай vед ард тvмнээ гэдэс цатгалан, мєр бvтэн амьдруулахын тулд засагт хамтарсан юм шvv дээ. Энэ ч vvднээс дєрвєн багц асуудлын хvрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хvргvvлсэн.

Засгийн газар эдгээр саналыг хvлээн зєвшєєрч 70 орчим хувийг нь тусгасан Эдийн засгийн хvндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын тєслийг УИХ-д єргєн бариад байгаа. Энэ хєтєлбєрийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас ємнє яаралтай хэлэлцэн баталж, ард иргэдийн хvлээлтэд хариу єгєх ёстой гэсэн байр суурин дээрээ МАН-ын бvлэг зогсож байгаа. Гэтэл УИХ дахь АН-ын бvлгийн дэд дарга С.Одонтуяагийн сая хийсэн мэдэгдэлд АН-ын бvлэг эдийн засаг тогтворжиж байгаа мэтээр ард иргэдэд буруу ташаа ойлголт єгч, хямралаас гарах тогтоолын тєслийг хэлэлцэх шаардлагагvй гэж vзсэнийг ерєєсєє ойлгохгvй байна.

-Эдийн засгийн хям­ралаас хурдан хугацаанд хохирол багатай гарах ямар тєлєвлєгєєг УИХ дахь МАН-ын бvлэг Засгийн газарт санал болгож байгаа юм бэ?

-1998 онд эдийн засаг хямарсны уршгаар цалин тэтгэврээ ч тавьж чадахгvй байдалд хvрч байсан. 2009 оны хямралыг богино хугацааны хєтєлбєр хэрэг­жvvлсний vр дvнд даван туулсан. Манай намын бvлгээс шинэчлэлийн Засгийн газрын алдаатай, тооцоо судалгаа муутай бодлого эдийн засгийг хямралд хvргэх нь гэж удаа дараа сануулж ирсэн. Vvний улмаас ажилгvй, орлогогvй иргэдийн тоо улам нэмэгдэх нь, цаг алдахгvй шаардлагатай арга хэмжээ авъя, хямралыг даван туулах богино, дунд хугацааны хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлье гэж сануулж байсан. Харамсалтай нь эрх баригчид vг авахгvй явсаар єнєєдрийн хямралт байдалд хvргэсэн. Тиймээс МАН улс орон, ард тvмнээ бодож, эдийн засгийн хямралтай vед ард тvмнээ гэдэс цатгалан, мєр бvтэн амьдруулахын тулд засагт хамтарсан. Єнєєдєр гудамжинд таарсан ямар ч хvнээс асуусан амьдрал хvнд байна гэж хэлж байгаа. Ийм учраас хямралыг даван туулах гэж, ард иргэдийн амьдралыг улам муутгахгvйн тулд богино хугацааны хєтєлбєр боловсруулсан. АН-ын бvлэг эдийн засгийн хямралыг даван туулах тогтоолыг хэлэлцэхгvй гэж байгаа нь эдийн засаг хямраагvй гэсэн vг vv. Эсвэл хямралаас гарах сонирхолгvй байгаагийн илрэл vv. Бий болсон улс тєрийн шинэ нєхцєл байдал, эдийн засгийн єнєєгийн нєхцєлд тохирсон хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлэх ёстой. Нєгєєтэйгvvр МАН, АН-ын хамтарч засаг байгуулсан гэрээнд нэн тэргvvнд хямралыг даван туулах хєтєл­бєр болов­сруулж, хэрэгжvvлнэ гэж заасан байгааг АН-ынхан дахин харах хэрэгтэй.

-Засгийн газраас оруулж ирсэн Тєрийн ємчийг 2015-2016 онд хувьчлах, єєрчлєн байгуулах vндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын тєслийн хvрээнд тєрийн ємчийг Хєрєнгийн бирж, дуудлага худалдаа, концесс, хувьцаа олгох гэсэн дєрвєн хэлбэрээр хувьчлахаар оруулж ирснийг МАН-ын бvлэг эсэргvvцэж байгаа учрыг тайлбарлахгvй юу?

-МАН-ын бvлэг хувчлалыг ийм ялгавартай байдлаар явуулж болохгvй, нээлттэй, шударга, ил тод явуулах ёстой гэж vзэж байна. Эдийн засагт хямрал нvvрлэсэн, vл хєдлєх хєрєнгийн vнэ цэн буурсан vед ємч хувьчлалыг олноор нь явуулах нь зохисгvй. Ємчийн эзэн хэн байх нь чухал биш, хамгийн гол нь хувьчлал тєрд vр ашигтай, ард иргэдэд ээлтэй, єгєєжтэй байх ёстой. Тиймээс хувьчлах асуудлыг эргэж сайтар нягтлах ёстой, цэнхэр, ягаан тасалбар, 1072 хувьцааны асуудлыг ч нэг мєр шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Мєн энэ тогтоолын тєсєлд нийгмийн салбарт хувьчлал яв­уулахаар тус­гасан байна лээ. Тухайлбал, МУИС, ЭМШУИС, ШУТИС, Боловсролын их сургууль зэрэг тєрийн ємчит сургуулиуд, гуравдугаар шатлалын клиник эмнэлгvvдийг менежментийн хувьчлалаар хувьчлахаар оруулж ирсэн нь буруу, эдийн засгийн хямралтай vед ард иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдvvлэхээс єєр дэвшил авч ирэхгvй, ихээхэн эрсдэлтэй алхам гэж УИХ дахь МАН-ын бvлэг vзэж байна. Эмнэлгvvдийг хувьчилбал vнэгvй хийгддэг байсан эмчилгээ, хагалгааны зардал асар єндєр болно. Ийм учраас нийгмийн салбарын хувьчлалыг бид дэмжихгvй. Нєгєєтэйгvvр тєрийн ємчийн хувьчлал, vндэслэлийн талаар УИХ дахь МАН-ын бvлэг холбогдох албаны хvмvvсээс тодруулахаар болоод байгаа.

-Єнєєдрийн эдийн зас­гийн хямралын гол хvчин зvйлийг МАН-ын бvлэг юу гэж дvгнэж, энэ хvндрэлээс гарах хамгийн оновчтой арга замыг хэрхэн томьёолж байгаа юм бэ?

-Эдийн засгийн єсєлт огцом буурч, єнєєдрийн хvндрэл vvсэхэд гадаад дотоодын олон хvчин зvйл нєлєєтэй ч макро эдийн засгийн бодлого алдагдсан, Засгийн газар, Монголбанк их хэмжээний хєрєнгє мєнгийг зах зээлд нийлvvлж хяналтгvй зарцуулсан, томоохон хєрєнгє оруулагчидтай vл ойлголцол vvсгэж гадаадын хєрєнгє оруулалт эрс буурсан нь голлон нєлєєлсєн гэж vзэж байгаа. Макро эдийн засгийн тvвшинд тєсєв болон мєнгєний бодлого илт алдагдан валютын ханш эрчимтэй унаж, тєлбєрийн тэнцлийн алдагдал єссєєр байгаа нь баялаг бvтээгч татвар тєлєгчид болон ард иргэдийн амьдралд бодитой хvндрэл учруулж ажилгvйдэл нэмэгдэн ядуурлын тvвшин єсєхєд нєлєєлж байгаа.

Тvvнчлэн нэгдсэн тєсвийн орлого сvvлийн хоёр жил дараалан нэг их наядаар тасарсан нь эдийн засгийн идэвхтэй vйл ажиллагаа суларсан, экспортын бvтээг­­дэхvvний орлого буурсантай холбоотой. Мєн тєгрєгийн ханшны сулрал нь єрийн vйлчилгээний зардлыг нэмэгдvvлж, тєсєвт ирэх дарамтыг нэмэгдvvлсээр байгаа. Нєгєєтэйгvvр зээлийн vйлчилгээний тєлбєр сvvлийн хоёр жилд хурдацтай єсч байна. Энэ тєлбєрт 2011 онд 37 тэрбум тєгрєг зарцуулж байсан бол 2015 онд бараг 20 дахин их буюу 700 тэрбум тєгрєг тєсєвлєсєн байна. Vvний 536 тэрбум нь Засгийн газрын дотоод vнэт цаасны хvvгийн тєлбєр байгаа. Байдал ийм байхад дахин 2.5 их наяд тєгрєгийн Засгийн газрын vнэт цаас гаргахаар тєлєвлєж байгаа нь санхvvжилтийн томоохон эрсдлийг бий болгоно гэж УИХ дахь МАН-ын бvлэг vзэж байгаа юм.

Инфляцийн тvвшин 2014 онд 11.7 хувьд хvрсэн. Єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэ 30-80 хувь єссєнєєр иргэдийн худалдан авах чадвар эрс доройтсон. Банкны зээлийн хэмжээ 2014 онд 12.6 их наяд тєгрєгт хvрсний дээр банкны хугацаа хэтэрсэн зээл 2011 оноос дєрєв дахин, чанаргvй зээлийн хэмжээ хоёр дахин єссєн бєгєєд цаашид улам муудах дvр зураг ажиглагдаж байгаа. Эдийн засаг, санхvvгийн байдал иймэрхvv базаахгvй байгаа учир МАН-ын бvлгээс дєрвєн багц асуудлын хvрээнд эдийн засгийн хямралыг даван туулах 50 орчим саналыг Засгийн газарт хvргvvлсэн юм.

МАН-ын бvлгээс макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрхзvйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгаалал гэсэн маш тодорхой дєрвєн чиглэлээр 50 орчим саналуудыг Засгийн газарт хvргvvлээд байхад УИХ дахь АН-ын бvлэг эдгээр асуудлыг УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх шаардлагагvй гэж vзэж байгаа нь vнэхээр их гайхал тєрvvлж байна.

Манай бvлгээс дэв­шvvлсэн 50 гаруй саналыг 41 болгон багцлаад оруулж байгаа нь нийт саналын 66 хувь болж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сайд хэлээд байхад УИХ дахь АН-ын бvлэг хэлэлцэх шаардлагагvй гээд сууж байгаа нь эрх баригчдын ажлын уялдаа холбоо ямар байгааг л харуулж байгаа хэрэг юм. Ерєнхийдєє УИХ дахь МАН-ын бvлэг болон Засгийн газар эдийн засаг яах аргагvй хямарчээ, байдал тодорхой байгаа учир “Эдийн засгийн хvндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын тєслийг яаралтай батлаад хэрэгжvvлж эхэлье гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгож байгаа. УИХ дахь АН-ын бvлэг энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээд байр сууриа єєрчлєх байх гэж бодож байна.
Эх сурвалж:Өглөөний сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.