Comment.mn

Тэтгэвэр, тэтгэмжийг 10 хувиар нэмэхээр боллоо

Засгийн газар энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг арав орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтжээ. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126.500, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58.000 төгрөг болох юм байна. Харин нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээ, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тус тус нэмжээ. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195 мянган төгрөгөөр тус тус тогтоосон байна. Уг нэмэгдлийг ирэх гуравдугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр нэмж олгох аж.

 

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.