Үүнд, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг 116, хүүхдийн эмнэлэг 46, уламжлалтын эмнэлэг 82, шүдний эмнэлэг 246, ортой эмнэлэг 88 үүнээс эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг 25, сувилал 106 байдаг аж. Сүүлийн жилүүдэд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо өссөн судалгааны дүн ч байгаа аж. Өнгөрсөн оны хувьд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 2700 гаруй үр хөндөлт хийсэн байна. Үр хөндөлтийг шаардлагатай нөхцөлд л хийдэг бөгөөд хууль бус тохиолдолд тухайн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох, эмчлэх эрхийг хасах арга хэмжээ авдаг аж. Мөн нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар энэ сарын 4-нд нийслэлд эрүүл мэндийн тэргүүлэгч 12 чиглэлийн нэрийг гаргасан байна. Энэ утгаараа тус уулзалтад тэргүүлэгч чиглэл болох эх барих, хүүхдийн эмч нар голчлон оролцсон юм. Уулзалтын бас нэг онцлох сэдэв нь, иргэний бүртгэл буруу хийгдсэнээр жирэмсэн эх харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагын хяналтад орж чадахгүй, тусламж үйлчилгээ авч чаддаггүй байна.
Ц.ЗАЯА
Эх сурвалж http://www.info.mn