Comment.mn

Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байна

Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байна

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар /02.11/ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах шаардлагатай нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын  1390 орчим албан тушаалтнаас 90 хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалтад өөрчлөлт орж, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх туслах, бие төлөөлөгч, хэвлэлийн ажилтан, төрийн захиргааны албаны “ТЗ-1”-“ТЗ-5”-д хамаарах албан тушаалтан зэрэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болсон. Үүний дагуу өмнө нь нийслэлийн дүүргүүд, нутгийн захиргааны байгууллагын 1400 гаруй албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахгүй болж, хасагдсан юм. Хуулийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд  хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаангүй тохиолдолд ажлаас огцруулах арга хэмжээ авах хуулийн заалттай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.