УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ сарын 4-7-нд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд ажиллалаа. Тэрбээр томилолтынхоо нэлээд хэсгийг боловсролын салбарынхан, сурагчдад зориулсан. Учир нь эрхэм гишүүнд хаягласан өргөдөл, санал, гомдлын дийлэнх нь дээрх салбартай холбоотой байдаг аж.
Цагтаа шинэ, сайхнаараа шагшигдаж явсан эл аймгийн олон бүтээн байгуулалт он цагийн эрхээр элэгдэж, өсөн нэмэгдэж буй ачааллын өмнө өвдөг сөгдөж буйг боловсролын салбарынхны санал, хүсэлт илтгэнэ. О.Содбилэг гишүүн аймгийн бүх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нартай тусгайлан уулзах үеэр шинээр нэг бус, нэлээд хэдэн цэцэрлэг барих шаардлагатай, урсгал засвар, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэх санал, хүсэлт цөөнгүй гарч байсан юм. Тухайлбал, тус аймагт цэцэрлэгийн насны 600 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын босго давж чадахгүй, гэртээ хүм үүжиж байна. Үүнд наад зах нь 5-6 цэцэрлэг шаардлагатай. Сумын дайтай багтай энэ аймагт огт цэцэрлэггүй багууд ч бий аж. Аймгийн хэмжээнд огт цэцэрлэггүй гурван багийн нэг болох Цагаанчулуутыг цэцэрлэгтэй болгох гэж өнгөрсөн жилийн улсын төсөвт санхүүжилтийг нь тусгасан ч Баянбулаг багт барихаар газар ухаад хаячихаж. Хашаа татаж, газар ухахаас хэтрээгүй байтал он дуусаж, төс өвлөсөн мөнгийг нь Сангийн яамнаас татчихсан. Үүнээс гадна улс орны эдийн засгийн хямрал, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг, эхээс нь гаргуулах хууль, эрх зүйн боломж бүрдүүлэхэд эрхэм гишүүнийг анхаарахыг хүссэн. Одоогийн хуулиар өдөрт 1650 төгрөгт багтаан хоол, тэжээлийн зүйлээр хангагдах нормтой үр хүүхдийнхээ хоолны мөнгөнд бага ч болов нэмэр болохоос огтхон ч татгалзахгүй гэдгээ эцэг, эхчүүд уламжилжээ. Түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж ажиллахыг хүсэж байлаа. Учир нь тус төсөлд 10-аас доошгүй цагаар ажилладаг цэцэрлэгийн багш нарыг ээлжийн багштай болгож, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхц өлийг нь хөнгөлөхөөр тусгаад буй юм байна. Мөн өнгөрсөн онд орон нутаг дахь ажлын зохион байгуулалттай холбоотойгоор цэцэрлэгийн багш нар илүү цагийн мөнгөө авч чадааг үйгээ “ховлосон”. Хэдийгээр тэд “Өдөрт доод тал нь 10 цаг ажиллачихаад “илүү цаг”-ийн мөнгөө нэг цагаар л тооцож өгдөг” гэж гомдоллож байсан ч “Чамлахаар чанга атга” гэгчээр энэ жил илүү цагаар ажилласны хөлсөө элдэв асуудалгүй авчих юмсан гэцгээж байна лээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Мөн тэрбээр Орхон аймгийн нийт 25 цэцэрлэгт тус бүр нэг ширхэг иж бүрэн компьютерийг хувиасаа бэлэглэж, 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. Ийнхүү багшийг хөгжүүлж, улмаар хүүхэд нэг бүрийн ирээд үйд үнэтэй хувь нэмэр оруулсанд цэцэрлэгийн удирдлагууд баяртай байлаа. Түүнчлэн тэрбээр өөрт нь хандсаны дагуу хөөцөлдөж, нийт 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгуулжээ. Тухайлбал, Баян-Өнд өр сумын Баянцагаан баг болон Жаргалант сумын соёлын төвд үндэсний хөгжмийн зэмсэг, техник, тоног төхөөрөмж, 15 дугаар цэцэрлэгт дунд бүлгийн нэг ангид иж бүрэн тавилга, хоёр ширхэг компьютер хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: www.unen.mn