
Н.Алтанхуяг ажилдаа орсныхоо дараахан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүмжилж, “Ингэж улс орныг удирдан залж болохгүй. Эх, хүүхдийн мөнгөөр оролдсон популизмаа боль, зогсоо хэмээн бухимдсан. За яахав, Ч.Сайханбилэг бүтэхгүй байгаад түүнийг буулгая, болъё гэж бодъё. Дараагийн Ерөнхий сайд гэж бас л нэг хүн гарч ирнэ. Гарч ирсэн хүн нь алдаа оноотой байх нь дамжиггүй. Алдахад нь бас дахин огцруулах уу? Засгийн газрыг огцруулж, наадаж байхын цаана амьдрал ард түмнээр наадсаар дуусах нь. Цагийн байдал дээрдэхгүй байсаар бүр шалдаа орж доройтсоор байхад өмнөх нөхдүүдээс илүү гарч улс орноо удирдаж, ард түмний амьдралыг дээрдүүлнэ гэдэг шиг худлаа зүйл байхгүй ээ.