Сайншандын хогийн цэг дээрээс саяхан 40 орчим настай нэгэн хүний хайрцагтай цогцос олджээ. Хог түүж явсан эр хайрцагийг задалтал үхсэн хүний цогцос байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр хэргийн ул мөр тодорч эхэлсэн байна. Замын-Үүд хилийн боомтоор нэгэн залуу ахыгаа хоёр давхар том цаасан хайрцагт хийгээд ачааны машинд ачуулан Монгол руу явуулжээ. Гэвч хайрагт гаргасан амьсгалах нүхийг нь ачаа ачигч нар өөр төрлийн бараагаар таглаж ачсан тул хүчилтөрөгчийн дутагдлын улмаас нас барсан гэх “онош” тавьж байгаа юм байна. Харин тайлийгаачийн цогцосноос жолоочийн үнэмлэх олдсоноор чухам хэн болохыг тогтоох боломжтой болжээ. Түүнийг “М” гэх бөгөөд ачаанд ачигдах үед хайрцагных нь нүх таглагдахад амь тэмцэн “Намайг хурдан гаргаж аваач” хэмээн хашгирч байсныг харамсалтай нь хүмүүс сонсоогүй бололтой. Талийгаачийн халааснаас бас нэгэн бичиг гарсан бөгөөд түүндээ “Надад ямар нэгэн зүйл тохиолдвол энэ хүмүүс хамаагүй шүү” гэж бичсэн байжээ. Уг хэргийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn