Comment.mn

Жүжигчин Б.Тамирын гадаад суралцдаг ихэр дүү буюу үзэсгэлэнт “найз”

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир сүүлийн үед авьяас чадвараараа олонд гайхагдаж яваа чадварлаг уран бүтээлч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий нарын хүү гэдгээрээ олонд илүүтэй танигдсан тэрбээр аав ээжийнхээ үгнээс зөрсөөр байгаад энэхүү мэргэжлийг сонгосон гэдэг. СУИС-ийн кино-драмын ангид орохоор бэлтгэж байх үед эцэг эх нь түүнийг ер тоогоогүй ч гэлээ, өөрийнхөө авьяас чадвараар жүжигчин болсондоо толгой гэдгэр явдаг талаар Б.Тамир ярьсан нь бий.

Тэрбээр ихрийн өрөөсөн бөгөөд царай төрхийн хувьд ялгахын аргагүй адилхан төрсөн охин дүү нь гадаадад суралцдаг гэхээс өөр мэдээлэл төдийлөн байдаггүй. Жүжигчин залуу ч энэ талаар тэгтлээ их яриад байдаггүй бөгөөд ээжийнхээ ихэр хүүхдээ хөхүүлж буй ховорхон зургийг олон нийтэд дэлгэсэн билээ. Харин жил бүр төрсөн өдрийн баяраа  ихэр дүүтэйгээ хамт тэмдэглэх дуртай түүний зургийг хараад найз нөхөд нь “Яг л аав ээж хоёр харагдаж байх чинь. Та хоёр эцэг эхтэйгээ ямар адилхан юм бэ” хэмээн өөрсдийн сэтгэгдлийг хуваалцдаг юм гэсэн.

Жүжигчин залуу маань ч ихэр дүү буюу үзэсгэлэнт “найз”-тайгаа өөрт тохиолдсон бүхий л асуудлаа ний нуугүй ярилцдаг төдийгүй түүний зөвлөмжийг ихэвчлэн дагадаг тухайгаа нуудаггүй юм билээ

Эх сурвалж: Photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.