Монгол Улсын иргэний харъяаллыг гэрчлэх баримт нь иргэний үнэмлэх мөн. Харъяаллын тухай Монгол Улсын хуульд ингэж заажээ. Тэгвэл манай улсад Жан гэдэг овог бий юу. Байхгүй гэж монгол хүн бүр хариулна.
Боржигон, Зүйл-Өндөр, Ухаа гэхчлэн монгол овогтнуудын дунд Жан овгийн хүн Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртлөөд явж байх юм. Солонго гэгчийн овог Жан, эцгийн нэр Жан гэдэг аж. Яахын аргагүй эцэг эх нь хоёулаа хятад иргэд гэдгийг таних хүмүүс нь гэрчилж байна. Тэдний дундаас төрсөн Жан овгийн Солонгод яагаад Монгол Улсын иргэний үнэмлэх олгосон нь хачирхалтай.
УХ 83102682 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Солонго нь СБД-ийн нутаг дэвсгэрт төрсөн хэмээн тэмдэглэгээ хийлгэж. Өөрөөс нь асуухаар Монгол Улсаас тавьсан шаардлагыг биелүүлээд иргэний үнэмлэх авах эрхтэй болсон гэж хэлдэг нь зарим монгол хүний эгдүүцлийг төрүүлж манай сайтын редакцид хандсан юм байна. Тэд хэлэхдээ, Монгол Улсад хэзээ ч Жан овогтон байгаагүй юм шүү, эрх мэдэлтэй хүнд 15 сая төгрөг өгч иргэний үнэмлэх гаргуулсан хэмээн Солонгын найз нөхөд ярьж байсан тул үүнийг холбогдох газраар нь шалгуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан билээ. Тиймээс Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд хандахыг бид зөвлөөд байна.
Жан овгийн Солонго бүсгүй нь бусдын мөнгийг хүүлж амьдардаг юм байна. Юанийг бусдад их хэмжээний хүүтэйгээр зээлдүүлдэг, түүнээс зээл авсан иргэд буцаан төлж чадахгүй бол барьцаанд тавьсан эд хөрөнгөө алдсаар байдаг гэнэ. Бидэнд хандсан иргэдийн үзүүлсэн баримтад Ж.Солонгын 300 000 юань зээлдүүлсэн гэсэн БГД-ийн нотариатч Д.Оюуны баталсан бичиг байлаа. Ийнхүү бусдад мөнгө зээлдүүлэх нэрийдлээр өмч хөрөнгийг өөрийн болгож байгаа гэж иргэд гомдоллож байв. Мөнгө хүүлдэг болон иргэдийн өмчийг дээрэмдсэн гэх асуудлыг хуулийн байгууллагад шалгуулах учраас тусдаа асуудал юм.
Тиймээс юуны өмнө Монгол Улсын иргэний үнэмлэхийг Жан овгийн Жан Солонгод олгосны учрыг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн удирдлагуудаас асуумаар байна. Танай байгууллагын эрх мэдэлтэнд 15 сая төгрөг өгч гаргуулсан гэх энэхүү иргэний үнэмлэхийг хуурамч биш эсэх, түүнчлэн албан ёсоор олгосон бол яагаад олгосноо Монгол Улсын иргэдэд тайлбарлана уу. Саяхан даа, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаярыг монголын иргэншлээ сэргээе гэсэн хүсэлт тавихад манай талаас татгалзсан хариу өгсөн байсан.
Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж төрийн далбаагаа мандуулах тамирчнаас татгалзсан атлаа Жан овгийн нэрээ бахдал болгон иргэний үнэмлэх дээрээ сийлүүлсэн Солонгод Монгол Улсын харъяатыг гэрчлэх иргэний үнэмлэх олгосныг заавал хариулж өгнө гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: ontslokh.mn