Comment.mn

Бидний өдөр тутамд хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн сөрөг нөлөө

Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно.

1. Уруулын будаг

The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар тугалга нь хүний бүхий л эрхтэнд муугаар нөлөөлөх аюултай гэнэ. Хар тугалгыг их хэмжээгээр хэрэглэснээр үхэлд хүрэх аюултай гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс бүсгүй та уруулаа будахдаа болгоомжтой байгаарай.

2. Уруул өнгөлөгч

Уруул өнгөлөгчиг гялалзсан болгодог зүйл нь вазелин. Тэгвэл энэ вазелин нь нефтийн хаягдал бүтээгдэхүүн юм байна. Бүхий л амьдралынхаа туршид эмэгтэйчүүд дунджаар 3 кг нефтийн хаягдлыг хэрэглэдэг хэмээн судалгаагаар тогтоогджээ.Оросод вазелин агуулсан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон байна. Учир нь вазелин хавдар үүсгэх магадлатай гэнэ. Судалгаанаас харахад хавдартай эмэгтэй хүн эрүүл хүнээс хоёр дахин их вазелин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэж тогтоогджээ.

3. Шүршдэг арьс борлуулагч

Сүүлийн үед зурагтаар биед хоргүй хамгийн амархан борлох арга бол шүршдэг арьс борлуулагчийг хэрэглэх явдал юм хэмээн толилуулж байгаа. Тэгвэл энэхүү арьс борлуулагчид хүний биед муугаар нөлөөлөх, хавдар үүсгэх DNA хэмээх бодис агуулагддаг гэнэ. Шүршдэг арьс борлуулагчийг зөвхөн гадуур хэрэглэхэд аюулгүй бөгөөд хэрвээ та санаандгүй ам руугаа оруулчихвал энэ нь таны биед хортой нөлөө үзүүлэх болно.

4. Хумсны будаг

Хумсны будганд DBP хэмээх бодис агуулагддаг гэж нотолсны дараа хумсны будаг зарахыг хориглосон байна. Хумсны будганд эрдэмтдийн мөхсөн зүйлийг хадгалахад зориулсан формальдегид гэсэн бодис агуулагддаг аж. Энэхүү бодис нь хавдар болон багтраа өвчин үүсгэдэг гэнэ. Зарим эмч нар үзэхдээ хумсны будаг тийм ч аюултай биш. Учир нь хумсны завсраар энэхүү бодис биед нэвтрэх боломжгүй хэмээн үзжээ.

5. Нарны хамгаалалттай тос

Байгаль орчны хамгаалалтын багийнхан үзэхдээ нарны хамгаалалттай тосонд 40% А витамин агуулагддаг бөгөөд энэхүү витамин нь нартай урвалд орохоороо хүний биед муу нөлөө үзүүлдэг гэнэ. Энэхүү судалгааг хулгана дээр хийж үзсэн байна. Нарнаас хамгаалалттай тос хэдийгээр өөрийн үүргээ биелүүлж байгаа ч таны ч биед хавдрыг ч үүсгэх магадлалтай юм.

6. Дезодорант

1960-аад оноос эхлэн хөлсний үнэр дарагч спрей нь хүний биед муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү спрейг их хэмжээгээр хэрэглэснээр стероидын бүлэг дааврын хэмжээ нэмэгдсэнээр хавдар үүсгэж болзошгүй гэнэ.

7. Үсний будаг

Хоёр судалгааны үр дүн үсчид болон үсний өнгөө байнга өөрчлөх дуртай хүмүүсийн санааг ихэд зовоох болов уу. Үсчингээр 5-аас илүү жил ажиллаж байгаа хүмүүс хөхний хавдар тусах эрсдэл нь будагтай огт ойртдоггүй хүмүүсээс хоёр дахин их байдаг гэнэ. Мөн үснийхээ өнгийг байнга өөрчилдөг хүмүүс мөн л хавдар тусах магадлал өндөртэй байдаг байна.

8. Бариун хувцас

Эмч нарын үзэж байгаагаар бариун хувцас нь давсагны өвчин болон цус бүлэгнэх өвчнийг үүсгэх өндөр магадлалтай гэнэ. Мөн эдгээр бариун хувцаснууд таазны хэсгийн арьсыг гэмтээдэг байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.