Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр 09.00 цагт орон даяар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төв мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа
-Энэ жил ЭЕШ-ыг хэчнээн хүүхэд өгөх тооцоо байна вэ?
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 20 мянга гаруй сурагч төгсч байна. Өнгөрсөн жилийн төгсөгчидтэй ний лээд 25 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гараад байна.
-Өнгөрсөн жилээс эхлэн шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөх ёстой гэсэн журам гарсан. Энэ журам хэвээр байгаа юу?
-Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн жилээс эхлэн Их дээд сургууль, коллежид элсэн суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөхөөр болсон. Энэхүү шалгалтыг өгснөөр шалгуулагч ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэсэн үг. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр /өчигдөр/ 09:00 цагаас эхэлж ирэх гуравдугаар сарын 10-ны 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин шалгалтыг гурав дугаар сарын 21-ний өдөр авна. Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтын сэдэв нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын төвшинг тогтооход чиг лэнэ.
-Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?
-Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваа рийг төгсч буй сургуулиараа дам жуулж авна. Харин өнгөрсөн жил төгссөн шалгуулагчид шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс зарласан хуга- цаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.
-ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэх хугацаанд өөрчлөлт орсон уу?
-Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 1 цаг 30 минут, Монгол, Англи, Орос хэл, Биологи, Газарзүй, Монгол Улсын Түүх, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн хугацаа 80 минут байна. ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800, батламж карт 700 төгрөгийн үнэтэй.
Д.НЭРГҮЙ
Монголын үнэн