Comment.mn

Хятадын алтны магнатыг цаазалжээ

Хятадын Сичуань мужаас гаралтай уул уурхайн магнат Лю Ханийг ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатны хамт цаазалсан байна. Хятад даяар дуулиан тарьсан энэ хэрэгт нийтдээ 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, таван хүн 2 жил шоронд ял эдэлж байгаад цаазлуулах, дөрвөн хүн бүх насаараа хоригдох, 22 хүн харилцан адилгүй хугацаагаар хоригдох ял тус тус сонссон байна.

Лю Ханийг Үндэсний аюулгүй байдлын дарга асан, авилгын хэргээр шалгагдаж буй Жоу Юкантай холбоотой гэж үзсэн бөгөөд мөн мафийн бүлэглэл үүсгэсэн, түүнчлэн аллагын хэрэгт буруутган цаазаар авсан ажээ. Түүнчлэн Сичуань мужийн Гуанхан хотын мөрийтэй тоглоомын бизнесийг хууль бусаар монопольчилж, нутгийн иргэдийг дарангуйлж, орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэж буруутгасан юм байна.

Эх сурвалж : bataar.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.