Эх сурвалж http://www.info.mn
Нийт банкны системээр авч үзвэл 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болсон байна. Үүнээс гадна өндөр хүүтэй байрны зээлтэй хүмүүс найман хувь руу шилжүүлжээ. Найман хувийн зээлийг олгож эхлэхээс өмнө банкуудын моргейжийн зээлийн жилийн дундаж хүү 1820 хувьтай байсан. Энэхүү өндөр хүү төлж байсан 18600 зээлдэгч найман хувь руу шилжжээ. Ингэснээр нэг зээлдэгчид сард 400 мянган төгрөгийн хэмнэлт гарч буй юм.Түүнчлэн банкны системийн хэмжээнд хадгаламж 7.4 их наяд төгрөгт хүрч буй бол гаргасан зээл нь 12.5 их наяд төгрөгөөс давсныг албаныхан тодотголоо.