Тодруулбал, хүзүүг нь хэрчиж, цээж хэвлийд нь хутгалан, биед нь халдаж, эд зүйлийг нь дээрэмдэн, улмаар УНЗ 22-17 гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Toyota машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан. Тэгвэл машиныг нь өчигдөр 17.00 цагийн орчимд Налайх дүүргээс олжээ. Оршин суугчдын мэдээлж буйгаар уг машин өчигдөр 10.00 цагаас хойш тэнд байсан гэнэ. Харин цагдаагийн алба хаагчид мэдээллийн мөрөөр шалгасаар 17.00 цагийн үед олжээ.
Одоогоор гэмт этгээдүүдийг олоогүй байгаа ч хэн болохыг нь тогтоосон байна. Уг хүн амины ноцтой хэргийг 1990, 1993 онд төрсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд үйлджээ. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.