Comment.mn

Гурван жил өөрийгөө үхсэнд тооцжээ

Сэтгэцийн ховор хямралт байдалд орсон бүсгүй өөрийгөө гурван жилийн туршид үхсэнд тооцож явжээ. Диснейн хүүхэлдэйн кинонууд түүнд дахин “амилахад” нь тус болжээ.

Английн 17 настай бүсгүй Хэйли Смит Котарын хам шинж гэдэг ховор өвчний золиос болсон байна. Сэтгэл санааны хүнд хэлбэрийн дэмийрэлд оруулдаг энэ өвчин хүмүүсийг өөрийгөө үхсэн мэт бодоход хүргэдэг гэнэ. Эсвэл биеийнх нь зарим нэг хэсгүүд алга болсон мэтээр бодно. Ийм хам шинжтэй болсон зарим өвчтөнүүд хоол унд идэхээ болиод тураалд орж үхдэг аж. Тэд өөрсдийгөө талийгаач болсон гэж боддог тул хоол идэх хүсэл огт төрдөггүй байна.

Бүсгүйн бие аажимдаа хөшиж, гартаа ч эд зүйл барихаа больжээ. Сургуульдаа очихгүй, амьдрах ямар ч сонирхолгүй болсон гэнэ. Хэйли өдөржингөө унтаад шөнө нь сэрүүн байдаг аж. Туршлагатай эмч нар түүний оношийг зөв тогтоосноор ховсын эмчилгээ үр дүнгээ өгч, дээр нь Диснейн хүүхэлдэйн кинонуудыг үзсэнээр амьдрах хүсэл нь эргэж ирсэн байна.

Котарын хам шинж өвчний анхны тохиолдол 1788 онд бүртгэгдсэн ч энэ өвчин Францын мэдрэлийн эмч Жюль Котарын тодорхойлсноор 1880 онд түүний нэрээр нэрлэгджээ. Өнөөг хүртэл ердөө хэдэн зуун хүн л энэ өвчнөөр өвдсөн гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.