Comment.mn

С.Баярцогт оффшор бүсэд 17 тэрбумаас нөөцлөхөөр улайрав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гадны компаниас хууль зүйн зөвлөгөө авахын тулд 17 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар оруулж ирсэн нь шуугиан тарьж байна. Шуугиан тариад зогсохгүй үүнийг олонхи хувийн ашиг сонирхлын үүднээс хэмээн үзэж буй. Тэгэх ч шалтгаан хангалттай байгаа.

 

Энэ талаар С.Ганбаатар хэлэхдээ “Гайхамшигтай” санал … Эрдэнэс Оюутолгой компани Монголын ард түмний эзэмшиж буй 34 хувийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа хэрнээ 17 тэрбум төгрөгөөр Америкийн компаниас хууль зүйн зөвлөгөө авахаар төсөвт оруулж ирэв…” хэмээн халагласан байна лээ. С.Баярцогтын хувьд урьд өмнө УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа гадаадын банкны хадгаламж нь илэрч багагүй сандарч байсан. Гадагшаа ийн сүлжээтэй нөхөр АНУ-ын нэгэн хувийн компанитай гэрээ хийж их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хардах шалтгаан болж таарна. Олон улсын сэтгүүлчдийн илрүүлснээс харвал нэг удаагийн үйлдлээр лавтай нэг сая ам.доллар шилжүүлсэн баримтыг дэлгэсэн юм. Тэгэхээр С.Баярцогт оффшор бүсдэх дансандаа 17 тэрбум төгрөгөөс нөөцлөх гэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Яагаад гэвэл АНУ-ын зөвлөгөө авах компани нь нэгэн хувийн компани бөгөөд С.Баярцогтын наймааны хамтрагч байж болзошгүй хэмээн эх сурвалж хэлсэн.

 

Тэрчлэн Бие даагчдын зөвлөл үүнийг эсэргүүцэж байгаа. Тэдний хувьд “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийхдээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Low Firm” компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн гэрээ хийж, урьдчилгаа төлбөр 455 сая төгрөг шилжүүлсэн нь зохисгүй үйлдэл болсон байна. Монгол Улс эдийн засгийн хямралтай, валютын хомсдолд орсон энэ цаг үед үрэлгэн бус байж, шаардлагагүй зардлаа хэмнэж валютаа гадагш урсгахгүйгээр дотоодын нөөц боломж, оюуны чадамжаа ашиглан ажиллах шаардлагатай бус уу?

 

Монгол Улсын мэдлэг чадвар, эх орноо гэсэн сэтгэлтэй 170, эрдэмтэн, эдийн засагч, эрх зүйч нарт тус бүр 10 сая төгрөг олгоход дээрх мөнгөний 10 хувь болох бөгөөд хангалттай сайн эдийн засгийн тооцоотой эрх зүйн зөвлөгөө гарна. Энэ их мөнгийг хуулийн зөвлөгөө авах нэртэйгээр АНУ-ын “Painter Low Firm” компанитай /гэр бүлийн хуулийн фирм/ гэрээ байгуулж, төлбөр шилжүүлсэн талаар тайлбар ирүүлнэ үү? Цаашид уг гэрээг цуцлахыг шаардаж байна” гэжээ.

 

Н.Дөл

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.