Comment.mn

Чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгож авах талаар зөвлөж байна

Чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгож авах талаар зөвлөж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори нь улсын байцаагчдын ирүүлсэн хяналтын дээжийг шинжлэхээс гадна итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийдэг. Лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, махан хүнснүүд, түргэн хоолнууд, даршилсан ногоо, кимчи, кремтэй бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн, савласан цэвэр ус зэрэг нь стандартын шаардлагад нийцэхгүй нь нийтлэг байна.
Иймээс чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгож авах талаар зөвлөж байна.
Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо  харах, үнэртэх, амтлах, хүрэх мэдрэхүйн эрхтэнийхээ тусламжтайгаар гадаад байдал, биет байдал, амт үнэрийг сайтар шалгаж аваарай.  Мал, амьтны махыг халдварт өвчний голомтгүй тайван нутгаас хүнсний хэрэгцээгээ хангах хэрэгтэй.

Мах, махан бүтээгдэхүүнийг сонгох:

indexsdfsfsf
Хүнсний бүтээгдэхүүн дэх өвчин үүсгэгч:

Бидний хүрээлэн буй орчинд хүний нүдэнд үл үзэгдэх, янз бүрийн хэлбэр дүрстэй, маш олон төрлийн бактер амьдардаг.   Зарим бактер олон тоотой байж өвчин үүсгэдэг бол зарим маш цөөн тоотой байсан ч богино хугацаанд олон хүнийг хамарсан өвчин үүсгэх онцгой аюултай.
Мах, сүү цагаан идээ, будаа кремтэй бүтээгдэхүүн, өндөг, ус,  хөрс, хүн, мал амьтны биед бактер үржих, тархах хамгийн таатай орчин болдог.
Өвчин үүсгэгийн тараах аюулаар нь хүнсний бүтээгдэхүүнийг байр эзлүүлвэл:
  1. Сүү, цагаан идээ
  2. Мах махан бүтээгдэхүүн
  3. Загас, загасан бүтээгдэхүүн
  4. Өндөг
  5.  Хүнсний ногоо, жимс
  6. Талх, нарийн боов ордог.

jhjhjhХоол, хүнсийг  бактераар бохирдуулахгүйн тулд хэрэглэгч та:

  •  Хоол хүнснийг тасалгааны хэм ил задгай хадгалахгүй байх.
  • Сав суулгыг сайтар угааж, халдваргүйжүүлсний дараа хоол, хүнс бэлдэхэд хэрэглэж хэвших.
  • Хүнсний зүйлтэй харьцах бүрдээ гараа сайтар савандаж угааж сурах
  • Ундны усыг бохирдохоос хамгаалж, усны савыг сэрүүний улиралд 7 хоногт нэг удаа,  дулааны улиралд 2-3 хоног тутамд сайтар угааж хэвших.
  • Ялаа, шавьж, мэрэгчидийг өсөж үржих нөхцөл бүрдүүлэхгүй байх.

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.