УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдана. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэх юм. Түүнчлэн бүлгүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэж магадгүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Цог, Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын гишүүд С.Баярцогтыг огцруулах тухай хүсэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.
Д.Анар
Эх сурвалж : www.unen.mn