Comment.mn

“Грийн ресурс”-ийн оршин суугчид аргаа барж байна

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Ахмадын хорооллын хойно 88 айлын гурван орон сууцны оршин суугчид бидэнд хандсан юм. Учир нь тэднийн оршин сууж буй орон сууц нь чанарын хувьд маш муу. Бүр туйлын муу. Ялангуяа хамгийн эхэнд ашиглалтад оруулсан нэг байр нь үнэхээр халтуурын хэзээ ч нурж мэдэхээр хэмээн халаглалаа. Тухайлбал, айлуудын дундын хана нь хоёр нимгэн гипсэн хавтантай, дундаа хөндий. Айлууд зурагт, гал тогооны хэрэгслээ ханандаа тогтоох гэхэд хөндий учир тогтох аргагүй. Нимгэн хана нь дуу чимээ тусгаарладаггүй тул айлууд хөршийнхөө зурагтаар юу гарч байгааг төвөггүйхэн сонсож болох агаад хэн нэгнийхээ ярьж байгааг ч сонсч болдог тухай гомдоллсон юм. Зөвхөн үүгээр ч зогсохгүй лифть нь байнга гацахаас эхлээд амь насанд нь ч заналхийж байгаа учраас “Грийн ресурс”-ийн удирдлагуудад гомдол гаргасан ч энэ тухайд арга хэмжээ авна гээд нэгэн жилийн нүүрийг үзжээ.

 

Харин оршин суугчид хэлэхдээ “Хаалга, цонх, обой, паркет гээд бүгдийг нь 100 айлын халтуурчдын багаар хийлгэсэн учир чанар маш муу” хэмээсэн. Мөн энэ талаар оршин суугчид нь гомдол гаргахаар “Та нарыг хугацаандаа байраа ашиглалтад оруулаач гээд шахаад байхаар нь яараад 100 айлынхнаар хийлгэсэн чинь ийм болчихлоо” гэж захиалагчдаа тохуурхах маягтай ханддаг аж. Гэтэл ийм чанаргүй, амь насанд аюултай халтуурын барилга үйлдвэрлэгч нь өнөөдрийн бүтээн байгуулалтад гар бие оролцох зорилгоор томоохон барилга барих тендерт шалгарсан нь олны айдсыг өөрийн эрхгүй төрүүлж буй.

 

“Грийн ресурс” нь чанаргүй барилга барьж хүмүүсийн амь насанд заналхийхээс гадна тэр чигээрээ хууль бус ажиллагаа явуулдаг нь захын жишээнээс харагдана. Анхнаасаа л “Грийн ресурс” нь хулхи ажиллагаа явуулдаг байсан нь олон зүйлээс харагдана. Өнгөрөгч 2013 онд хятад ажилчдыг зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байсан гэх зэргээс ч харж болно. Энэ асуудлаар Гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлэх газраас лавлахад “Грийн ресурс” нь хятадаас 25 ажилтан оруулж ирэх гэрээ байгуулсан аж. Гэсэн хэдий ч тус компани нь 172 хятад ажилтан зөвшөөрөлгүй ажиллуулж байсныг бид бүхэн санаж буй. Хулхи хатуурын компанийн захирлаар Ц.Цэсэнзориг гэгч ажилладаг юм билээ.

 

Тодруулбал, “Грийн ресурс” нь Ц.Цэсэнзоригийн байгуулсан компани бөгөөд тэрээр Нийслэлийн өмчийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ энэ ХК-ийг байгуулсан аж. Хууль бус ажиллагаагаараа холбоотой байдаг нөхдүүдэд хулхи байрнуудаасаа өгч тал зассан гэдгийг ч оршин суугчид хэлдэг.

 

Цааш дурдаад байвал энэ байранд болох зүйл нэг ч үгүй. Црнхнууд цантаж хөлөрдөг, тагтны хаалга нугас орчимд мөс тогтсон. Цонхнууд салхи үлээдэг, Дулаан алдалт ихтэй. Хэмжээ алдсанаас болж зарим айлын цонхны салхивчны нугасаар салхи шууд үлээдэг, цахилгааны монтаж масстай. Үүний улмаас хэд хэдэн айлын гэрэл нь шатсан. Шалны тэгшилгээг хийлгүй паркетыг шууд шахсан. Шал нь зарим хэсэгтээ гүдгэр. Налуу хэсэгтээ паркет нь хотолздог. Паркетны чанар муу учир ихэнх газраа хөндийрч хөвсийсөн.Айлууд хоорондын тусгаарлах хана хэт нимгэн. Тусгаарлах ханыг  25 см-ын ханаар хийх ёстой атал 12-ын хана өрсөн. Хана нь зарим газраараа гүдгэр, хотгор, муруй.Тагтны хашлага задгай. Уг нь битүү байхаар танилцуулга зурагтаа тусгасан байжээ. Мөн гал тогооны плитаны чанар муу. Хэмжээ алдаж хазгай наасан.Шалны гарниз муу хийгдсэн, зарим газраараа ховхорсон.Таазны замазканы тэгшлэгээ муу хийгдсэн.Хятадын чанаргүй паар тавьсан. Анх захиалга өгөхөд танилцуулга дээрээ турк паар тавина гэж захиалагчдаа хуурсан.Бохир, цэвэр усны шугам маш нарийнхан, чанаргүй.Ханын обой үрчгэр, зарим газраа урагдсан. Агааржуулагч муу. Дээд давхрын айлуудад тамхины утаа байнга үнэртдэг. Өрөөнүүд нэлэнхүйдээ агаар муу, бүгчим байдаг.Цонх, таазны амалгаа муу хийгдсэнээс дулаан алдалт их байгаа.Зарим айлын ваннын өрөөнд 15х20 хэмжээтэй, чанаргүй, хаягдал плитаг зүйж маш болхи,хагас дутуу наасан. Мөн шал нь буруу тийшээ налуу.Ванн хэт жижиг. Нүүрний хаалтыг нь хийгээгүй. Лифт ажилалгүй удаж оршин суугчдыг чирэгдүүлсэн буюу одоо ч үе үе гацдаг, амь насанд аюултай.Орцны ханыг гипсэн хавтангаар өнгөлөхдөө амалгаа тор тавилгүй замаскадсанаас болж бүх давхрын хананууд хагарсан.
Өрөө хоорондын тусгаарлах хананд гал тогооны хэрэгсэл, зурагт зэргийг өлгөх боломжгүй. Хананд шруп, хадаас тогтоох аргагүй гэх мэт зүйлсийг дурдаж болно.

 

Тиймээс оршин суугчид дээрх асуудлаар ШӨХТГ-т хандана хэмээв.

 

Ч.Дорж

Эх сурвалж: Deed.mn

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.