Comment.mn

Судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ

Судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэнэ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар  очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж  Б-ийн үйлдсэн дээрх хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон ба харин шүүх энэ хэргийг өнөөдөр хянан хэлэлцэх юм.

П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.