Эх сурвалж http://www.info.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлал хийхээр өнөөдөр өглөө 08:00 цагийн үед “Чингис хаан” нисэх буудлаас мордлоо. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал байх ба хоёрдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тэрбээр дээрх хугацаанд Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцохын зэрэгцээ бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа юм байна.
П.ТУУЛ