Энэ сарын 6-ны едрийн 04.00-05.00 цагт хун амины ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгийн манаачийн байранд бусдад хутгалуулсан хун тусламж ирэн ирсэн байна. Туунийг яаралтай ГССУТ-д хургэсэн боловч шархаа даалгуй нас барсан байна. Тэрбээр манаачийн байранд ирэхдээ хузуу нь хэрчигдсэн, цээж хэвлийдээ мэсний шархтай иржээ. Гэмт этгээд тууний унаж явсан тоеото вилл 2217 дугаартай машиныг аван хэргийн газраас зугтсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг эрэн сурвалжилж, уг машиныг харсан хун байвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Хохирогч 22 настай М гэгч байсан аж. Тухайн едер халтуур хийж яваад ийнхуу халдлагад ертеж амиа алджээ. Хэргийг СХД-ийн нэгдугээр хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид шалгаж байна.
Б.Анир
Эх сурвалж: www.shuurhai.mn