Хонь – (3/21-4/19)
Өөрчлөлт бүхий өдөр. Энэ нь хувийн амьдралд илүү хурц мэдрэгдэнэ. Ганц бие хонинуудын амьдралын хэв маягыг өөрчлөх ер бусын учрал хүлээж байна. Гэхдээ энэ нь гэр бүл болж төгсөх нь юу л бол. Хэтэрхий шудрага байх төрөлхийн зан тань аливаа зүйлийг сүйтгэх, эсэргүүцлийн дохио гэж үзэх хэрэгтэй. Ажил хэрэгт тооцоотой, тактиктай, дипломат ёс суртахуунтайгаар хандаж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр босгоход хүргэх болно. Гэр бүлтэй хосууд харилцааны бат бөхийг шалгах хэцүү сорилтыг даван туулна.
Үхэр – (4/20-5/20)
Ямар нэг зүйлийг хийхийн өмнө юу хийх гэж байгаагаа бодох хэрэгтэйг сануулж байна. Таныг өнөөдөр санаандгүй байдлын алдаанаас болж ашиглах магадлал өндөр байгаа бөгөөд та хүний тавьсан өгөөшинд ороход бэлэн байна. Мөнгө санхүүгийн хувьд бага зэргийн дэвшил гарах боловч урьдчилан төлөвлөгдөөгүй зардлууд болон хуримтлагдсан өр төлбөрийн баримтууд бүх ашиг орлогыг хуу хамах бололтой. Худал хуурмаг яриа, гадны хүний зөвлөгөө, гүжир гүтгэлгээс болгоомжлох хэрэгтэй.
Ихэр – (5/21-6/21)
Өөрийн амгалан тайван, өөртөө итгэлтэй байдлаа мэдэрнэ. Өрсөлдөөн зөрчил тэмцлийн оронд ихрүүд урьдын төлөвлөгөө, санаа бодлоо хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бэлэн байна. Шинэ мэдээ, нөхөрсөг зөвлөгөө, төрөл садантайгаа уулзах нь материаллаг байдалд сайнаар нөлөөлж, санхүүгийн огцом өсөлтөд хүргэнэ. Өөртөө хэтэрхий их асуудлыг овоолох, олон ажлыг зэрэг явуулсны хэрэггүй. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалт болгох талаар санаа тавь. Зарим тохиолдолд гадаадын түншүүдтэй хамтран ажиллах нь үр дүнтэй.
Мэлхий – (6/22-7/22)
Даваа гараг. Материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачлагынхаа хүчээр удирдлагынхаа итгэлийг олж орлогоо нэмэгдүүлнэ. Гэхдээ хуурамч царай гарган араар тань хор санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Гэрийн ажил мөн хувийн асуудлууд танаас холдож ажил болон бизнес руу орох болно. Өөрийн дотны нэгэндээ болгоомжтой хандаарай. Орой толгой тань өвдөж магадгүй тиймээс зочин хүлээж авах мөн ямар нэгэн газар луу явахаас татгалзаарай. Таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор сайн муу янз бүрийн бодолтой хүмүүс байгааг сайн анхаарах хэрэгтэй.
Арслан – (7/23-8/22)
Энэ өдрийн хандлага танд таагүй байна. Таагүй үйл явдалд бэлэн бай. Цаг зуурын асуудал тул бүү гутар, толгойгоо бүү алдал. Асуудлыг нарийвчлан судал. Бодитоор хар. Энэ үед дотоод тайван байдал, сэтгэл хөдлөл хадгалагдана. Түргэн ажиллах нь ядаргаанд оруулахыг анхаар. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийлэхгүй бол таны санхүүгийн үйл ажиллагаа тийм ч удаан үргэлжлэхгүй нь.
Охин – (8/23-9/22)
Эсрэг хүйсийн хүмүүстэй тогтоосон түншийн харьцаа маш үр дүнтэй байж харилцан сэтгэл ханамж авчирна. Ганц бие Охины ордныхныг ирээдүйтэй уулзалт, сонирхолтой боловч удаан нөхөрлөхгүй танилууд хүлээж байна. Нөхцөл байдалд тохируулан биеэ авч явах байдлаа өөрчлөх чадвар тань өндөр амжилтанд хүрэхэд тусална. Өөдрөг үзэл санаа хаана ч илүүдэхгүй бөгөөд үүний ачаар сэтгэл санаа тайван байдгийг анхаар.
Жинлүүр – (9/23-10/22)
Урт хугацаанд хийхээр шийдсэн зарим ажил тань танай гэр бүлийнхэнд таалагдахгүй байх болно. Юу хүсдэгээ сайтар бодож, ямар асуудалд итгэлтэй бус байгаагаа олж мэд. Та магадгүй удаан хугацааны турш бусдын хүсэлд тааруулж амьдарсан учраас өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ юу болохыг одоо хүртэл мэдэхгүй яваа байж мэдэх юм. Одоо л танд юу хамгийн чухал вэ гэдгийг олж мэдэхэд хамгийн таатай үе юм. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул.
Хилэнц – (10/23-11/21)
Ямар ч бизнес эрхлэхэд өнөөдөр таатай байх болно. Мөнгийг жинхэнээсээ хийж чаддаг мөн түүнчлэн мөнгийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийн мөнгөн бороо тойрч гарахгүй байхыг энэ ордонд байрласан Санчир гараг амлаж байна. Харин та зөвхөн энэ өдөр л хэн нэгэнд мөнгө төгрөг битгий зээлүүлээрэй. Тэгж чадваас таныг Аура бүрхэвч нөмрөн авах болно. Мөнгө хэтэрхий их хөөж байгаад гэр бүлээ орхихгүй байхыг сануулж байна.
Нум – (11/22-12/21)
Тайван сайхан өдөр. Өдөр тутмын ажил хэрэгт тааламжтай. Бичиг захидлаар харилцаж элдэв тооцоо хий. Хүүхэд насны эсвэл хуучны андуудтайгаа оройдоо уулзахад таатай. Дуугаа бүү өндөрсгө, магтаалын үгс олонтаа хэл, хурц сэдвээр ярилцахаас зайлсхий. Шудрага байх гэсэн хурц зан эргэн тойронд болж байгаа сөрөг үйл явцуудыг тайвнаар ажиглах боломжийг олгохгүй. Тиймээс өөрийнхөө тоосон дор үхсэн мэт чимээгүй байх хэрэгтэй.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр бүх зүйлд хэм хэмжээг нь баримтал. Олонхи матарнуудыг чинээлэг амьдрах мөрөөдөл зовооно. Та хүсэл мөрөөдлөө бодит байдлаас ялгаж сур. Түргэн хугацаанд чанартай гүйцэтгэж чадахгүй ажлаараа бүү оролд. Энэ үед ямар ч хөреөгө оруулалт бүү хий. Од эрхсийн таагүй байдал таныг хүнд байдалд оруулна. Бага зэргийн амралт танд тустай.
Бумба – (1/20-2/18)
Энэ долоо хоногоос эхлэн та эрч хүч дүүрэн байна. Зөвхөн өнөөдөр л та өөрийн ажлын хамтрагчтайгаа гэрээ хэлэлцэл хийж хуучин харилцаа холбоогоо сэргээхэд тааламжтай байгааг одод зөвлөж байна. Таны ажлын үр дүн зөвхөн таны ажлын идэвхээс шалтгаална. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотныхонтойгоо үл ойлголцоно. Цаг агаар нөлөөлдөг хүмүүсийн даралт өөрчлөгдөж магадгүй. Тамир тэнхээ оруулах эм бүү хэрэглэ. Хөдөлгөөн багатай байхын хор холбогдлыг бүү март. Байгальд ойр бай. Сайн унтаж амар.
Загас – (2/19-3/20)
Энэ өдрийн өглөө ямар ч ажил эхлэхэд тохиромжтой. Лекц илтгэлд бэлтгэх, хурал цуглаан зохион байгуулвал амжилттай болно. Сургалтын курс, анагаах ухааны төлөвлөгөөт шинжилгээ хийж эхлэхэд тохиромжтой. Уран бүтээлчид дуусгаагүй бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга. Хэдийгээр зарим нэг хүндрэл бэрхшээл, саад тулгарах хэдий ч тэдгээр нь таны ажил хэргийн явцад онцгой нөлөө үзүүлэхгүй байх болно. Хань ижилтэй харилцах харилцаа эелдэг зөөлөн, ойр дотно байх бөгөөд бие биендээ ямар их хэрэгтэйгээ ойлгож мэдрэх болно.