Биеэс хамгийн сайн хор гадагшлуулагч 5 төрлийн ундааг танилцуулж байна.
Нимбэг, өргөст хэмхтэй ус
Усны савандаа 3 хэрчим нимбэг, 3 хэрчим өргөст хэмх хийгээд байнга уувал бодисын солилцоог эрчимжүүлж, биеийг эрч хүчээр тэтгэдэг. Мөн илүүдэл хэрэггүй бодисуудыг гадагшлуулдаг учраас жин хасах гэж байгаа, хөлс их ялгаруулдаг, фитнессээр хичээллэдэг хүмүүсийн хамгийн сайн сонголт байх болно. Энэ уснаас өдөрт 2 аягыг уухыг эмч нар зөвлөдөг юм.
H2O
Хүний биеийн 55-78 хувийг ус бүрдүүлдэг гэдэг бол хүлээн зөвшөөрөгдсөн томъёолол. Биед хамгийн сайн шингэж, тэр чинээгээрээ ач тусаа бүрэн өгдөг ус бол нэрмэл ус юм. Хүн өдөр бүр нэрмэл ус хэрэглээд байвал ямар ч хортой бодис дотор чинь тогтохгүй, угаагдаад л алга болчихдог. Гэхдээ ус ч бас химийн элемент учир тохиромжтой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй шүү. Гэртээ ус нэрэх арга: Хоолны саванд дүүрэн ус халааж байгаад дотор нь хөвөхүйц хөнгөн шилэн аяга хийнэ. Дээр нь савны таган дээр мөс тавьж, тагаа уруу тийш нь харуулан тавина. Халуун, хүйтний хоршлоор, уураар цугларсан шилэн аяган дах усыг нэрмэл ус гэж ойлгож болно.
Цангис жимстэй ус
Чихэргүй цангис жимсний шүүсийг нэг аяга усанд найруулж уух нь эрүүл мэндийн олон асуудлыг шийдэхэд дэм болдог нь тогтоогджээ. Цангис жимсний шүүс нь оксалат, фито-бодисуудаар баялаг учраас биеэс илүүдэл хор, хэрэггүй бодисыг гадагшлуулж дотоор эрхтнүүдэд цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн энэ ундаа зүрх судасны өвчин, хорт хавдар, циститийн эрсдлийг бууруулдаг юм.
Зүссэн лийр, алимны шүүс, нэг цайны халбага кокосны тостой смүүти биеийг тун үр дүнтэйгээр цэвэрлэдэг. Өдөр бүр 2-3 аягыг уувал зөвхөн хорыг устгахаас гадна мяраалаг бүсгүйчүүдэд жингээ хасахад нь том дэм болдог аж. Мөн алимны шүүсэнд агуулагдах хүчил нь уушгины хорт хавдар, түрүү булчирхайн үрэвсэл, бүдүүн гэдэсний хорт хавдар, элэг өөхлөх өвчнөөс хамгаалдаг тустай.
Хамгийн сайн, биеийг эрүүлжүүлэгч ундааны жор: 3 лууван, байцааны 3 хальс, 2 хүрэн манжин, 1 шар манжин, 1 багц спинач, ½ багц яншуй, ½ сонгино, 2 сармисны хумсыг нийлүүлж блендэрт хийж холиод ууна.
24tsag.mn