Comment.mn

Хэрхэн саятан болох вэ?

Элдэв юм зараад гүйж байгаа багачуудыг хараад бид: -“Ирээдүйн саятан” хэмээн өхөөрдөн ярина. Гэвч энэ нь тоглоом биш гэдэг нь батлагдаад удаж байна. жолооны үнэмлэх авах эрхгүй, арилжааны банканд данс нээлгэх нас нь хүрээгүй боловч саятан болчихсон хүүхдүүд дэлхийгээр нэг байна. Зарим нь дөнгөж сая бага сургуулийн босгыг даваж байгаа гээд бод.

Эд бол хэн нэгний өв залгамжлагч биш, өөрийн хөдөлмөрөөрөө саятан болцгоосон хүүхдүүд шүү.

Одоо та нарт хэрэг болох тэдний туршлагаас хэлж өгье. Үүнд:

1. Christian Owens — Mac Bundle Box

Энэ хүү компьютерийн программыг аль багаасаа зохиож сурсан ба 14 настайдаа анхны веб дизайны компаниа байгуулжээ.  Дараа нь тэрээр өөрийн Mac OS X. –д зориулсан цогц программаа зуучлагч нарт санал болгосон байна. Ингээд түүнийг 16 нас хүрэхэд Mac Bundle Box компани нь сая долларын орлоготой болчихсон байлаа.

 

2. Emil Motycka — Motycka Enterprises

Тэрээр 9 настайгаасаа эхлэн айл хөршийнхөө зүлгийг машиндахаас бизнесээ эхэлжээ. 13-тайдаа өөрийн гэсэн өвс, ногоо зүлэг хяргагч машин болохоор банкнаас 8000 долларын зээл авчээ. Motycka Enterprises компаниа байгуулахдаа 18 настай болчихоод байсан ба түүний компани нэг зуны улиралд 100 мянган долларын ажил хийгээд байв. Одоо харин тэрээ сая саяар нь олж байна.

 

3. Evan — EvanTube

Энэ хүү 8 настайдаа Youtube хуудсанд өөрийн гэсэн сувагтай болсон. Өнөөдөр тэрээр 13,3 сая долларын ажил гүйцэтгэж нэг сая гаруй харилцагчидтай болоод байна. Түүнийг юу хийдэг гэж бодож байна. Тэрээр төрөл бүрийн тоглоомон хүүхэлдэйнүүдээр видео кино бүтээдэг ба өөрийн үеийнхнийхээ “нүд”-ээр энэ бүгдийгээ зохион бүтээдэг юм.

 

4. Cameron Johnson — Cheers and Tears

Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа л 400 мянган долларын ажил хийдэг байжээ. Тэрээр өөрийнхөө аав ээжид үдэшлэгт очих урилга, түүний дизайныг нь хийж өгснөөр бүх зүйл эхэлсэн байна. Аав ээж нарынх нь танилуудын захиалга тасрахгүй байлаа. 14 настайдаа Cheers and Tears компаниа байгуулж тусгай программ зохион бүтээв. Ингэснээр реклам сурталчилгаа хийж эхэлсэн. Түүнийг ахлах ангид орох үед компани нь түүнд сая сая доллар оруулж байсан юм.

 

5. Adam Hildreth — Dubit и Crisp Thinking

Өсвөр насныханд зориулсан нийгмийн сүлжээ бий болгосноор тэр саятан болох гараагаа эхлүүлсэн юм. Ингээд тэрээр сэтгэл ханасангүй муу санаатнуудаас онлайныг хамгаалах Crisp Thinking тусгай хөтөлбөрийг байгуулав. 2004 оны байдлаар Британы хамгийн баян 20 хүүхдийн нэгээр шалгарч байлаа.

 

6. Moziah Bridges — Mo’s Bows

Энэ хүү өөрийн бизнесээ эрвээхэй зангиа зарах ажлаар эхэлж байлаа. Тэрээр жилдээ 150 мянган долларын зангиа зарж чаддаг байв. Одоо түүнийг бүх хүн танина, мэднэ. Shark Tank гэх алдартай шоунд оролцсноор одоо түүнийг бүр ч олон хүн мэддэг болжээ.

 

7. Geoff, Dave ба Catherine Cook — My Yearbook

Энэхүү ах дүү нарыг шинэ хотод шилжин ирэхэд хэн ч таньдаггүй байлаа. Тэд шинэ сургуульдаа найз нөхөдтэй болохын тулд My Yearbook гэх сайтыг нээн ажлуулжээ. Энэ нь томоохон амжилт авчирсан ба 6 жил ажлуулаад 100 сая доллараар борлуулжээ. Муугүй байгаа биз.

 

8. Sanjay ба Shavran Kumaran — GoDimensions

Энэ 2 ах дүү нар өөрийн 12, 14 настайдаа хувийн тоглоомын үйлдвэрлэл эрхэлдэг бүхэл бүтэн корпорацитай болчихоод байлаа. Catch Me Cop бол тус компаний хамгийн их орлого оруулдаг тоглоом бөгөөд дээрээс нь реклам багагүй үүрэгтэй оролцоно.

 

9. Farrhad Acidwalla — Rockstah Media

Farrhad 16 настайдаа Rockstah Media гэх маркетингийн компани байгуулсан юм. Энэ компани 20-хон ажилтантай ба үйл ажиллагаа нь дэлхий нийтээр таржээ. Өнөөдөр түүнийг хамгийн ирээдүйтэй ажил хэрэгч залуу хэмээн бизнесийн салбарынхан үнэлж байгаа юм.

 

10. Robert Nay — Bubble Ball

Роберт өөрийн бүтээсэн Bubble Ball тоглоомыг интернэтээр түгээгээд эхний 2 долоо хоногтоо 2 сая доллар олжээ. Тэр үед Роберт 14 настай байсан. Өнөөдөр энэ тоглоомоор 16 сая хүн тоглоод байна.

 

11. Nick D’Aloisio — Summly

Өөрийн хөрөнгөөр өөрөө босгосон Summly компаниа тэрээр 2013 онд аугаа Yahoo-д 30 сая доллараар заржээ. Wall Street Journal сэтгүүл түүнийг оны шилдэг шинэ санаа дэвшүүлэгч буюу манайхаар ШБОС гэж нэрлэжээ.

 

12. Leanna Archer — Leanna’s Hair

 

Эмэг эхээс өвлөн авсан үсний тосны нууц жорын тусламжтайгаар тэр 3 сая долларын эзэн болоод байна. 9 настайгаасаа эхлэн тэрхүү будаг тосоо шилэн лонхуудад хуваан савлаж бага багаар нь зарж эхэлсэн байна. Энэ бизнес түүнд жилдээ 100 гаруй сая долларын орлого оруулж байв.

Эх сурвалж: www.photonews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.