Comment.mn

Судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн этгээдийг шүүнэ

Өнгөрсөн онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь гэрт нь судалгаа авахаар очсон О-г олон удаа хутгалан амийг нь санаатайгаар хохироосон билээ.

Эл хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан өнгөрсөн сарын 26-нд болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон бөгөөд шүүх энэ хэргийг энэ сарын 09-нд буюу ирэх даваа гаригт хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.