Comment.mn

Ч.Лодойсамбуу: Ирэх сард ОХУ-ын тэтгэлгийг зарлана


БСШУЯ-наас Монгол Улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулахаар илгээдэг билээ. Энэ талаар БСШУЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуутай ярилцлаа.

 

-Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг ямар шалгуураар тодруулдаг вэ?

 

-”Сургалтын төрийн сангийн сан хүүжилтээр гадаадад магист-рантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докто-рантурт инженер технологи, бай-галийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг, хууль эрх зүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сур галтын төрийн сангийн зээлээр суралцуулдаг. Магистр, докторантурт суралцахыг хүсэгчид дип ломын сурлагын голч дүн нь 3.25 ба түүнээс дээш, судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, тухайн сургуулийн гадаад хэлний шаард лагыг бүрэн хангасан, гадаад улсын нэр хүндтэй шилдэг их, дээд сургуулийн магистрантур, докто рантурын үндсэн сургалтад дээр дурдсан мэргэжлийн чиглэлийн дагуу оюутанг элсүүлдэг. Үүний дагуу уралдаант шалгалтад оролцох хүсэлтэй иргэдийг өнгөрсөн сарын 21, 22-ны өдөр бүртгэж, 23, 24-ны өдрүүдэд шалгаруулалтаа явуулсан. Их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалга руулалтыг ярилцлага хийх, су дал гааны ажлын танилцуулга хам гаа луулах хэл бэрээр зохион байгуулсан. Ерөнхийдөө шалгуу лагчийн өндөр хөгжилтэй орны их сургуулийн магистрантур, докторантурын үндсэн сургалтад шууд суралцах бэлтгэл хэрхэн хангагдсан, мэргэжлийн ерөнхий мэдлэгийн болон судалгааны ажлын төвшин, нийтлүүлсэн бүтээл, судалгааны ажлын онолын болон практикт илүү их ач холбогдол тавьж шалгаруулсан. Нийт 50 оюутан шалгаруулсан.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн топ 20 сургуульд шалгалт өгч тэнцсэн оюутнууд сургалтын зардлаа төрөөс даалгахаар болсон. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн хэрэгжилт ямар байгаа бол. Хэчнээн хүүхэд дэлхийн топ сургуульд сурах тэтгэлэгт хамрагдаад байна вэ?

 

-Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн үргэлжлэл гэсэн үг. Дэлхийн шилдэг 50 сургуульд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутанд тэтгэлэг өгдөг байсан. Үүний үр гэлжлэл болж хэрэгжих юм. Зарлигт тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгоно. Түүнч лэн дэлхийн шилдэг их, дээд сургуулийн зэрэглэлийн 21100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарла сан мэргэжлийн чиглэлийг харгал зан хүсэлтийг нь үндэслэн санхүү жилт олгохоор заасан. Мөн сургалтын төрийн сангийн санхүү-жилтээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байхаар заасан.

 

-Дэлхийн шилдэг сургуульд суралцах тэтгэлэгт хамрагдах оюутан ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

 

-Манай яам өөрийн вэб хуудсаараа дамжуулаад бүх л орны тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг оюутнуудад хүргэдэг. Тухайн иргэн дэлхийд эхний 20 байрт жагссан сургуульд элссэн урилгаа аваад ирвэл мэргэжил харгалзахгүйгээр төрөөс сургалтынх нь төлбөрийг төлнө. Ингэхдээ Сургалтын төрийн сангаар дамжуулж олгох юм.

 

-Хэчнээн төгрөгийн санхүүжилт олгосон бэ?

 

-Тухайн орныхоо сургуулийн сургалтын төлбөрөөс хамаараад харилцан адилгүй байдаг. Уг нь дэлхийн50 сургуульд суралцах эрх ав сан оюутнуудын сургалтын зард лыг нь даахаас гадна амьжир гааных нь мөнгийг өгдөг байсан. Харин дэлхийн шилдэг 20 сургуульд суралцах эрх авсан оюутнуудын зөвхөн сургалтынх нь зардлыг л төр даах юм. Хэт олон хүүхэд байвал тодорхой хэмжээний шалгуур тавина. Гэхдээ зарим нь тухайн сургуулийнхаа шаардлагыг ч хангаагүй байх тохиолдол гардаг.

 

-Гадаадад магистрантур, докторантурт суралцагчдад хэчнээн төгрөгийн тэтгэлэг олгож байгаа вэ?

 

-Жилд ойролцоогоор 100 хүнийг сургана гэж тооцоолсон байдаг. Гэхдээ Засгийн газраас өгөх тэтгэлгийг нь тодорхой заадаг. Жишээлбэл, нэг хүнд жилд16 мянган ам.долларын тэтгэлэг өгдөг. Манайхан гадагшаа явж суралцах хүсэлтэй болчихож. Өрсөлдөөн их тэй байна. Гэхдээ байгалийн ухаан, инженерийн чиглэлээр суралцагчид давуу эрх эдэлдэг. Учир нь эрэлт ихтэй мэргэжил юм.

 

-Жилд хэчнээн оюутан гадагшаа суралцахаар явдаг бол?

 

-Өнгөрсөн жил дэлхийн шилдэг 100 сургуульд 85 оюутан тэнцээд, урилгаа аван суралцаж байгаа. Тэдгээр оюутны арав нь дэлхийн шилдэг сургуулиудын эхний гуравт тэнцсэн байдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний шугамаар олон оюутан суралцдаг. Жил бүр 16 оронд оюутан, магистрант, докторант суралцуулдаг бөгөөд 3000 гаруй иргэн тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. ОХУ-д гэхэд одоогоор400 гаруй оюутан сурч байгаа. Энэ онд1000 болно. БНХАУ-д жил бүр100 гаруй аюутан суралцдаг. Мөн энэ онд тоо300 болж нэмэгдэнэ.

 

-Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг тодорхой хугацаанд шинэчлэн баталдаг. Тэгэхээр тэр жагсаалтыг мөрдөнө гэсэн үг үү?

 

-Байгалийн нөхөн сэргээлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежемент, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн үнэлгээ, менежемент, нийгмийн эрүүл мэнд, био анагаах, геологи, маркшейдер, зам гүүрийн барилга, бай гууламж, хог хаягдлын боловс руулалт, менежмент, байгалийн ухаан, нано технологи, химийн инженерчлэл, хүнд машин ме ханизм, архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт, биологи, биотехнологи, соёлын өвийн сэргээн засварлагч зэрэг эрэлттэй мэргэжлийн жагсаалт гарсан бай-гаа. Бизнесийн удирдлага хасагдсан. Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа энэ жагсаалтыг шинэчилдэг байсан. Одоо бол жил бүр шинэчилж байна. Энэ нь зарим тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, гадаадын шилдэг 100 сургуульд су-ралцуулах Ерөнхийлөгчийн санаачилгад багтсан эхний20 сургуульд элссэн бол мэргэжил харгалзахгүй сургалтын тэтгэлэг олгоно. Хэрэв 21-100-д бичигдсэн сургуульд элссэн бол манай улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдэд л тэтгэлэг олгохоор заасан. Ингэхээр жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаал тыг шинэчлэхгүй бол хэрэг цээгүй мэргэжлээр сургах, хэрэгцээтэй мэргэжлээ дэмжихгүй орхигдуулж магадгүй болчихно.

 

-Одоо зарлагдаад байгаа ямар орны тэтгэлэг байна вэ?

 

-Монгол Улс, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын бо-ловс ролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд 40 хүртэл оюутанд тэтгэлэг олгохоор болсон. Бүртгэл зарлагдаад одоо шалгаруулалтын шатандаа явж байна. Ирэх сард ОХУ, 2-4 дүгээр сард Польш, Унгар, Болгар, Румын, Хорват, 3-4 дүгээр сард БНХАУ, ӨМӨЗО, 4-5 сард Турк, Украин, Казахстан, Вьетнам, Лаос, 5-6 ду гаар сард Куба, БНАСАУ-ын тэтгэлгийг зарлана.

 

Ц.Заяа

Эх сурвалж: www.unen.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.