Comment.mn

Хүүхдээ хулгайлуулаад баривчлагджээ

АНУ-д зургаан настай хүүг хулгайлж тоглосон ээж, эмээ, эгч гурав саатуулагджээ. Тэд хүүхдээ гадны хүнээр хулгайлуулж тоглон, ийм арга замаар түүнд танихгүй хүмүүсээс ирж болзошгүй аюулыг тайлбарлаж, ойлгуулахыг хүссэн гэнэ. Хэрэг явдал Миссури мужийн Троу хотод гарсан байна.

Хүүгийн ээж, эмээ, нагац эгч гурав нэгэн эрэгтэйг хөлсөлж авсан бөгөөд тэр хүн хүүг сургуулийн автобуснаас буунгуут өөрийн машиндаа чихээд давхижээ. Хулгайлагдах явцдаа хүү хүлэгдсэн бөгөөд нүдийг нь боож, гар буугаар сүрдүүлсэн аж. Хэсэг хугацааны дараа түүнийг тавьж явуулсан байна.

Өдгөө хүү цагдаа нарын хамгаалалтад байгаа юм. Гэрийнхэн нь сурган хүмүүжүүлэх зорилгоор хүүхдээ бага зэрэг айлгахыг хүссэн хэмээн тэнэгтжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.