Хонь жилийн шороон үхрийн зурлага
Шинэ жаран тоологдохтой зэрэгцүүлэн зурчихсан он болгоны хуваарийн дагуу одоо ирж байгаа хөхөгчин хонь жил маань “Галзууруулагч” хэмээх модон хонь жил гэж түүхэнд тэмдэглэгдэх юм байна. Зурхайчид уламжпал ёсоор ирэх жилийн шороон үхрийн зурлагыг зурсан байна. Үүнийг Г андантэгчинлин хийд тайлснаар бол “Үхэр нь ногоон толгойтой, шар биетэй, омруу нь цагаан, эвэр, сүүл, чих нь цагаан, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр амаа хамхин сүүлээ баруун тийш нь шарван явна. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Олсон шилбүүр бариад үхрийнхээ зүүн талд үс нь чихнийхээ урдуур хийсч зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа зүүн талдаа зүүсэн” байдалтайгаар дүрсэлжээ. Үүнийг шинжвээс “Жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаач өвгөн хүн тул өвгедөд амгалан, залууст ширүүн, нялхастхарш. Малд амгалантай, доодост хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайхан жил болох бегөед хааны хатуу цааз бууж болзошгүй” нигууртай хэмэээн буужээ.
Шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах тухайд
Энэ жилийн шинийн нэгэн нь улаан бар өдөр пүрэв гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг48 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа емсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөене. Гэрээсээ төмер, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зев тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.
Та энэ жил аль суудалд сууснаа олж мэдээрэй
Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, cap, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.
ГАЛ СУУДАЛ
Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Зүүн хойд зүгт чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.
ШОРОО СУУДАЛ
Баруунтаа гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.
ТӨМӨР СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хедөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, уул хаданд авирахдаа болгоомжлоорой.
УС СУУДАЛ
Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.
УУЛ СУУДАЛ
Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлех үеэр анхаараарай.
МОД СУУДАЛ
Хойд зүг рүү гар, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.
ХИЙ СУУДАЛ
Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мен чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.
Төрсөн он | Тухайн
жилийн шинийн нэгэн |
Суудал | |
Эр | Эм | ||
1913 | Мод | Мод | |
1914 | Уул | Хий | |
1915 | Ус | Гал | |
1916 | Огторгуй | Шороо | |
1917 | Төмөр | Төмөр | |
1918 | Шороо | Огторгуй | |
1919 | Гал | Ус | |
1920 | Хий | Уул | |
1921 | Мод | Мод | |
1922 | Уул | Хий | |
1923 | Ус | Гал | |
1924 | 1924.02.05 | Огторгуй | Шороо |
1925 | 1925.02.24 | Төмөр | Төмөр |
1926 | 1926.02.13 | Шороо | Огторгуй |
1927 | 1927.02.03 | Гал | Ус |
1928 | 1928.02.22 | Хий | Уул |
1929 | 1929.02.10 | Мод | Мод |
1930 | 1930.01.30 | Уул | Хий |
1931 | 1931.02.18 | Ус | Гал |
1932 | 1932.02.07 | Огторгуй | Шороо |
1933 | 1933.02.25 | Төмөр | Төмөр |
1934 | 1934.02.14 | Шороо | Огторгуй |
1935 | 1935.02.04 | Гал | Ус |
1936 | 1936.02.23 | Хий | Уул |
1937 | 1937.02.12 | Мод | Мод |
1938 | 1938.02.01 | Уул | Хий |
1939 | 1939.02.20 | Ус | Гал |
1940 | 1940.02.09 | Огторгуй | Шороо |
1941 | 1941.01.28 | Төмөр | Төмөр |
1942 | 1942.02.16 | Шороо | Огторгуй |
1943 | 1943.02.05 | Гал | Ус |
1944 | 1944.02.25 | Хий | Уул |
1945 | 1945.02.13 | Мод | Мод |
1946 | 1946.02.03 | Уул | Хий |
1947 | 1947.02.21 | Ус | Гал |
1948 | 1948.02.10 | Огторгуй | Шороо |
1949 | 1949.01.29 | Төмөр | Төмөр |
1950 | 1950.02.17 | Шороо | Огторгуй |
1951 | 1951.02.07 | Гал | Ус |
1952 | 1952.02.26 | Хий | Уул |
1953 | 1953.02.15 | Мод | Мод |
1954 | 1954.02.04 | УУл | Хий |
1956 | 1956.02.12 | Огторгуй | Шороо |
1955 | 1955.02.23 | Ус | Гал |
1958 | 1958.02.19 | Шороо | Огторгуй |
1959 | 1959.02.08 | Гал | Ус |
1960 | 1960.02.27 | Хий | Уул |
1961 | 1961.02.16 | Мод | Мод |
1962 | 1962.02.05 | Уул | Хий |
1963 | 1963.02.25 | Ус | Гал |
1964 | 1964.02.14 | Огторгуй | Шороо |
1965 | 1965.02.02 | Төмөр | Төмөр |
1966 | 1966.02.21 | Шороо | Огторгуй |
1967 | 1967.02.10 | Гал | Ус |
1968 | 1968.01.30 | Хий | Уул |
1969 | 1969.02.17 | Мод | Мод |
1970 | 1970.02.07 | Уул | Хий |
1971 | 1971.02.26 | Ус | Гал |
1972 | 1972.02.15 | Огторгуй | Шороо |
1973 | 1973.02.04 | Төмөр | Төмөр |
1974 | 1974.02.23 | Шороо | Огторгуй |
1975 | 1975.02.12 | Гал | Ус |
1976 | 1976.02.01 | Хий | Уул |
1977 | 1977.02.19 | Мод | Мод |
1978 | 1978.02.08 | Уул | Хий |
1979 | 1979.02.27 | Ус | Гал |
1980 | 1980.02.17 | Огторгуй | Шороо |
1981 | 1981.02.05 | Төмөр | Төмөр |
1982 | 1982.02.24 | Шороо | Огторгуй |
1983 | 1983.02.13 | Гал | Ус |
1984 | 1984.02.02 | Хий | Уул |
1985 | 1985.02.20 | Мод | Мод |
1986 | 1986.02.09 | Уул | Хий |
1987 | 1987.01.30 | Ус | Гал |
1988 | 1988.02.18 | Огторгуй | Шороо |
1989 | 1989.02.07 | Төмөр | Төмөр |
1990 | 1990.02.26 | Шороо | Огторгуй |
1991 | 1991.02.15 | Гал | Ус |
1992 | 1992.02.04 | Хий | Уул |
1993 | 1993.02.22 | Мод | Мод |
1994 | 1994.02.11 | Уул | Хий |
1995 | 1995.01.31 | Ус | Гал |
1996 | 1996.02.19 | Оггоргуй | Шороо |
1997 | 1997.02.08 | Төмөр | Төмөр |
1998 | 1998.02.27 | Шороо | Огторгуй |
1999 | 1999.02.17 | Гал | Ус |
2000 | 2000.02.05 | Хий | Уул |
2001 | 2001.02.24 | Мод | Мод |
2002 | 2002.02.13 | Уул | Хий |
2003 | 2003.02.02 | Ус | Гал |
2004 | 2004.02.21 | Огторгуй | Шороо |
2005 | 2005.02.09 | Төмөр | Төмөр |
2006 | 2006.01.30 | Шороо | Огторгуй |
2007 | 2007.02.18 | Г ал | Ус |
2008 | 2008.02.08 | Хий | Уул |
2009 | 2009.02.25 | Мод | Мод |
2010 | 2010.02.14 | Уул | Хий |
2011 | 2011.02.03 | Ус | Гал |
2012 | 2012.02.22 | Огторгуй | Шороо |
2013 | 2013.02.11 | Төмөр | Төмөр |
2014 | 2014.01.31 | Шороо | Огторгуй |
2015 | 2/19/2015 | Гал | Ус |
Эх сурвалж: 24tsag.mn