Comment.mn

АНУ-ын компанид 455 сая төгрөг шилжүүлсэн С.Баярцогтыг огцруулна

УИХ-ын бие даагчид болон гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьжээ. Тэд С.Баярцогтыг гадаадаас хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын гэр бүлийн нэгэн компанид 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгуулсныг эсэргүүцэж ийнхүү огцруулах саналыг өргөн барив.

Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ийм их мөнгийг гадагш хий дэмий үрэн таран хийж салхинд хийсгэх нэрээр өөрийн офшор дансандаа хийхийг санаархсан хэмээн түүнийг бие даагчид хардаж байгаа гэнэ.

Эл ажлыг Ерөнхий сайд, найз Ч.Сайханбилэгтэйгээ нийлж хийн дээрхи мөнгөнөөс урьдчилгаа гэж 455 сая төгрөгийг шилжүүлсэн болохыг мэдсэн хэмээн мэдэгдэв.

Ийнхүү ард түмний татварын мөнгө, хөрөнгийг шамшигдуулж байгаа тул гишүүний суудал болон ЗГХЭГ-ын даргын суудлаас нь огцруулахыг шаардаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.