Хонь – (3/21-4/19)
Үдээс өмнө зөн билэг идэвхжинэ. Үзэл санаагаа хэрэгжүүлэх чадвар, аз нэмэгдэнэ. Биеийн эсэргүүцэл сайжирна. Хонинууд амьдралын хамгийн амин чухал шийдвэр гаргах, аливаа арга хэмээ зохион байгуулахад ээлтэй өдөр. Таны эсрэг дайралт хийх гэж байгаа мэт санагдана. Аюултай байдлыг улам ихээр дэвэргэх шаардлагагүй. Азтай боломжийг бүү алд.
Итгэл найдвар, үнэнч шударга байдал давамгайлсан өдөр. Аялал, өөрчлөлт, шинэ зүйл рүү ороход таагүй мөн идэвхгүй өдөр. Яаралтай шийд бүү хий, харин үүний оронд аливаа зүйлийг харзана. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт гарч цана чаргаар гулгаж өдрийг зугаатай өнгөрүүл. Зарим нэг тогтворгүй байдал илрэх боловч Хумхынхан хүнд үед найдаж болно. Биелэгдэшгүй амлалт бүү өг. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр.
Олон сайхан уулзалтууд болно. Мөн олны өмнө үг хэлнэ. Эдгээр нь танд ажил хэргийн нөхөрсөг олон хэлхээ холбоо тогтооход тусална. Биеэ авч явах тал дээр анхаар, хэлэх үгээ бодож хэл. Идэвхтэй амьдрал, хөнгөн, найрсаг уур амьсгал, өөртөө болон ирээдүйдээ итгэх итгэлийг авчирна. Баталгаа нэр төрөө ухамсарла. Өөрийнхөө хувийн орон зайг алдахаас болгоомжил. Учир нь та энэ орон зайд илүү эрүүл байж хайр дурлалыг мэдрэх болно.
Ажилдаа нухацтай хандахыг шаардсан хүнд өдөр. Голлох ажил үүргээ тодорхойлж, тавьсан зорилго руугаа зоригтой алх. Илүү амбиц гаргах эсвэл эсрэгээр өөрийгөө дорд үзэхээс зайлсхийх хэрэгтэй. Таны уян хатан, ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц шалтгаална. Өнөөдөр энэ ордны эмэгтэйчүүд бооцоот тоглоом, сугалаанд азтай байх бөгөөд үүнийг хийхдээ тунг нь хэтрүүлэлгүй хэмжээнд нь тааруулах хэрэгтэйг сануулж байна.
Хувийн асуудлаа шийдвэрлэхэд анхаарал тавь. Та цагийг тун таатай өнгөрөөх болно. Зарим нэг нь олон нийтийн арга хэмжээнд оролцох бөгөөд өөрийн нууц авъяас чадварыг нээх болно. Таны бусдыг татах чадвар, зөн билэг маш өндөр байна. Таны яриа ярилцахад хамгийн хэцүү хүний сэтгэлийг ч татаж чадна. Энэ боломжийг ашиглан бусад хүмүүст нөлөөлөхийг хичээ. Та бусдад зааж сургах дуртай бөгөөд энэ чадвар тань танд нэлээд мөнгө олох боломж өгнө.
Энэ өдөр гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй байна. Гэр орны зардал өрхийн төсөв таныхаар байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн бололтой. Иймд төсөвөө хянаж байх хэрэгтэй. Магадгүй та хэтэрхий гомдолтой эсвэл дотны хүнийхээ эрх чөлөөг хэт хязгаарласанд асуудал оршиж байж болох юм. Иймэрхүү асуудлыг хөнгөн зохицуулах арга заль мэх энэ ордны хүмүүст заяажээ.
Хуучин асуудлуудаар албаны хүмүүстэй муудалцах магадлалтай. Хэдийгээр энэ хэрэг явдал ирэх долоо хоногт шийдэгдэх боловч зорилгоос тань холдуулж ажил хэрэгт ямар нэгэн хугацаагаар саад болно. Аахар шаахар зүйлст бүү уцаарла, уян хатан байгаарай. Та ямар нэгэн юманд уурласанаар сайн үр дүн гарахгүй гэдгийг мэдэж байгаа.
Зохион байгуулах ба шинэчлэн өөрчлөхөд таатай өдөр. Газар нутгаа өргөтгөх, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй холбоотой амин чухал асуудлуудыг шийдвэрлэж болно. Бусдын удирдлагын дор ажилладаг хүмүүс даруу бай. Даргадаа бүрэн захирагдан ажилла. Материаллаг сайн сайхан тань зөвхөн өөрөөс тань хамаарах нь.
Бүтээн байгуулахад сайн. Хүнд нөхцөл байдал, хурц асуудлуудыг амжилттай шийднэ. Барилга байшин барьж эхлэх, орон баайраа тохижуулах, гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхэд таатай. Энэ өдрүүдэд биеийн хүчний ажил хийх, идэвхтэй амрах, цэвэр агаарт зугаалах, худалдан авалт хийхэд сайн. Буд гаригийн ивээлээр санхүүгийн байдал дээрдэнэ. Хэт ихээр биеэ чагнаснаар хувийн амьдралд үл ойлголцол үүснэ энэ нь өдрийн төлөвлөсөн ажлыг нураах болно.
Танд багагүй таагүй явдлууд учирч болзошгүй. Хөршүүд хамаатнууд найз нөхөдтэйгээ харьцах харьцаа таагүй байдалд орж урьдчилан тохиролцсон асуудлуудаас хүртэл маргаан үүснэ. Бүх уулзалтыг цуцал. Учир нь таны бүх төлөвлөгөөг нураах зочин ирж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарч жолооны ард анхаарал богоомжтой яв.