Comment.mn

Ц.Мөнхчулуун “Everest Best Camp”-д дугуйтайгаа хүрсэн анхны монгол боллоо

Гурван сарын өмнө Ч.Мөнгөндалай гэдэг залуу хэл, ярианы бэрхшээлтэй ч унадаг дугуйгаар Монгол орныхоо баруун аймгуудаар аялан, 6200 км замыг туулж, өөрийгөө ялан дийлэхийн гайхамшгийг харуулсан. Ч.Мөнгөндалайг аяллын тоосоо гөвж байх тэр үед бас нэгэн дугуйчин залуу дэлхийн дээвэрт дугуйтайгаа гарах эрхэм зорилго өвөрлөн, аяны жолоо залж байлаа. Түүний нэрийг Ц.Мөнхчулуун гэдэг. Тэр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд 11900 километр, 5400 метрийн өндөрт буюу “Алтай таван богд”, “Төвдийн өндөрлөг”, “Гималайн уулс”, “Эверест бэйст кэмп”-д хүрэх дугуйтай аялалдаа гарсан юм.

Анх уг аяллыг Горан Кропп хэмээх швед эр хийсэн байдаг. Тэр 1996 онд Гималайн ноён оргил Эверест хүртэл дугуйтай аялж, 5400 метрийн өндөрт байрлах эхний баазад хөл тавьсан байдаг. Түүнээс хойш хэний ч аавын хүү хийж чадаагүй энэ түүхэн амжилтыг монгол залуу эвдлээ.

Ц.Мөнхчулуун өөрийн цахим хуудастаа бичихдээ “Би санаандгүй тохиолдлоор Катманду, Жири, Лукла, Намчэ баазаар хүртэл дугуйгаар явж ирлээ. Энэ нь хамгийн анхны тохиолдол болж албан ёсоор бүртгэгдэв. Үүнээс гадна Жири суурингаас Лукла хүртэл хэцүү бэрх замаар дугуйгаа үүрч, гурван өдөр явж дээд амжилт тогтоолоо. Ийм амжилт гаргасан анхны хүн нь би болж байна. Ямар ч байсан зорьсон зорилгоо биелүүлж дугуйтайгаа “Everest Best Camp”-д хүрсэн анхны монгол хүн боллоо. Намайг үргэлж дэмжиж байсан та бүхэндаа баярлалаа” гэжээ.

Эх сурвалж: www.goodnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.