Өчигдөр оройн 17:25 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Дашваанжил-газ”-ын агуулахад дэлбэрэлт болжээ.
Дэлбэрэлтийн улмаас 6х6-ийн харьцаатай агуулахын барилга нурж, хоёр хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Дэлбэрэлт болсон газар мэргэжлийнхэн очиж шалгалт шинжилгээ хийж байгаа бөгөөд тус агуулахад плитка дагалдах хэрэгсэл хадгалах зориулалтай байж.
Дэлбэрэлтийн үеэр гадагшаа шидэгдсэн хоёр баллон байсныг цагдаагийнхан илрүүлж, эд мөрийн баримтаар авч явсан байна. Тухайн дэлбэрэлтийг урьдчилсан байдлаар хий алдсанаас болсон хэмээн дүгнэжээ.
Харин дэлбэрэлтэд өртсөн хоёр хүний хувьд тус байгууллагын ажилчид бөгөөд ажлын цаг дууссан хойно тэнд байсан нь сэжиг төрүүлж байгаа бололтой.
Тус агуулахад тоног төхөөрөмж, плитка, шланк холбогдох хэрэгслүүд худалдаалдаг байсан хэмээн албаны эх сурвалж хэлэв.
Ц.Эрдэнэ