Монголд утгаа алдсан зүйл бол аль дээр үеийн коммунизм социализмын үеэс уламжилж ирсэн одон, тэмдэгүүд байдаг билээ. Тэгвэл саяхан БНХАУ-ын Эрээн хотод зорчоод ирсэн залуу өөрийн facebook хуудсандаа “МУСТА цол тэмдгийг Соёл урлагийн салбарт 21 жил ажиллаад авчээ. Эрээний зах дээр явж байтал энэ тэмдгийг зараад зогсож байхтай таарлаа. Хаясан гээсэн хүн авдаг байх гэж бодоод асуутал ширхэгээр 60 юань бөөнөөр 50 д өгнө гэлээ. Эдгээр тэмдгүүдийг зарж энэ хүүхэн лангуу түрээслээд ашиг олоод амьдралаа залгуулдаг юм байхдаа” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.tsag.mn