Comment.mn

“Нүцгэн мисс” нэрнээсээ уйдаагүй Э.Сэлэнгэ дотоожгүй зургаа дэлгэжээ

“Miss World-2006” тэмцээнд эх орноо төлөөлөн, олон орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн явсан мисс Э.Сэлэнгэ сүүлийн жилүүдэд нүцгэлэх хоббитой болоод байгаа. Харийн оронд ажиллаж амьдрахдаа цөөнгүй удаа нүцгэн зургаа авахуулаад амжсан тэрбээр хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм. 30 мянган ам.доллар халааслан, нүцгэн зургаа гадаадын сайтуудад тараасандаа огтхон ч харамсдаггүй мисс бүсгүйг шүүмжлэх хүн олон байсан ч тэр тоогоогүй.

Харин ч бүр энэ тухай сонсоод ихэд гайхсан төдийгүй “Юун сүртэй юм бэ. Би ганцаараа нүцгэлээгүй. Тэр шүүмжлээд байгаа хүмүүст “Нүдээ нээ” гэж хэлмээр байна” гэж бухимдсан бөгөөд нүцгэн зураг авахуулж буй бичлэгийг нь гадаадын нэгэн порно сайтад байршуулсан болохыг хэвлэлийнхэн дэлгээд удаагүй байгаа. Түүгээр ч барахгүй хамт ажиллаж буй нэгэн загвар өмсөгч бүсгүйгээ илтэд муулж, халамцуухан алхаж яваа бичлэгээ олонд хүргэсэн нь чамгүй шүүмжлэл дагуулаад байгаа.

Гэтэл тэрбээр тун саяхан дотоожгүй сууж байгаа нэгэн зургаа цахим ертөнцөд дэлгэсэн бөгөөд эмэгтэй хүний гоо сайхныг гэрэл зургаар илэрхийлсэн цомог хүртэл гаргахаар төлөвлөсөн гэнэ шүү. Мөн загварын ертөнцийн “акул” гэгддэг топ моделиудын булхайтай үйлдэл, бусармаг амьдралын тухай цухас дурьдсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд байгаа гэсэн шүү.

Б.Содон

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.