Comment.mn

Ажлаасаа халагдсан залуу дүү нартайгаа нийлж дээрэм хийжээ

156247cd5ed67f44bigsfsfsfsfs

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станц руу халдаж, дөрвөн сая гаруй төгрөг дээрэмдсэн хэрэг хоёр хоногийн өмнө гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг цаг алдалгүй хайж, эрэн сурвалжилсны эцэст 24 цагийн дотор баривчилсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ах, дүү нар байжээ. Тэд зохион байгуулалттайгаар энэхүү хэргийг үйлдсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид ахыг нь саатуулснаар ах нь хоёр дүүтэйгээ нийлж энэхүү хэргийг үйлдсэнээ мэдүүлжээ. Түүнчлэн дээрэмдсэн мөнгөө хувааж авсан гэдгээ ч мэдүүлсэн аж. Тэднийг саатуулаад байгаа бөгөөд ах, дүү 3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Ах нь хуучин “Магнай трейд”-д ажиллаж байгаад халагдсан гэнэ. Тиймээс энэхүү газрын ажиллах арга барилыг сайн мэддэг, мөн камержуулаагүйг нь мэддэг учраас ийнхүү урьдчилан төлөвлөж байгаад халдсан байна

Эх сурвалж: www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.