Comment.mn

Баячуудын хүүхдийн зугааг гаргахаар Казиногийн хууль батлагдана

6ef8390a170da937bigТолгой баячуудын хүүхдүүдийг эрхлүүлэх нэгэн хууль Монголд мөдхөн мэндлэх нь. Тодруулбал, Монголд казино байгуулж эдийн засгийн хүндрэлээс гарах санаачлагыг Н.Алтанхуягийн Засгийн газар бодож олсон. Тэдний санаачлагыг Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажил хэрэг болгож, Казиногийн хуулийг удахгүй батлуулахаар УИХ-д өргөн барьсан байгаа юм.

Энэ удаад уг хууль батлагдах баараггүй гэнэ. Уг хууль батлагдвал 25-аас дээш настай хэн боловч улсад 20 сая төгрөгийн татвар төлсөн тохиолдолд казино тоглох эрх нь нээгдэх юм байна. Тийм их мөнгийг ямар хүн улсад төлж, дараа нь тоглох нь тодорхой шүү дээ. Баячуудыг хүүхдүүдтэй нь хамт өөгшүүлж, зугааг нь гаргах хууль батлахаар нь АН-ынхан болон хууль санаачлагчид улайрч эхэлсэн бололтой. Ийнхүү энэ удаад батлагдах тодорхой болж, АН-ынхан Казиногийн хуультай найзлах нь тодорхой болов.

Тэд одоо өргөн барьж буй хуулиа УИХ-аар хэлэлцэгдээд унаж байсан урьд урьдны хуулиудаас илүү алдаа, мадаг багатай боловсруулсан гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Өмнө нь 1998-2000 оны хооронд АН-ынхан эрх барьж байхдаа энэ хуулийг батлуулж, нийгэмд дуулиан тарьж байсан.

Тодруулбал, 1998 онд Д.Баттулга, Л.Байгаль, С.Батчулуун нарын гишүүд Казиногийн хуулийг санаачлан батлуулсан ч тун удалгүй лоббид автсан хэргээр шоронгийн хаалга татаж, батлуулсан хууль нь ч хүчингүй болж унасан юм. Ингэж Казиногийн хуулийн түүх таагүйгээр эхэлж байв.

Удалгүй 2003, 2007, 2010 онд хар түүх дахин давтагдаж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шаравдорж, Л.Гүндалай, Д.Загджав нар Казиногийн хуулийг парламентаар дахин хэлэлцүүлэхийг оролдоод бараагүй.

Энэ удаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өргөн барих гэнэ. Учир нь, Казиногийн үйл ажиллагаа нь аялал, жуулчлалын салбарт илүү хамааралтай учраас тэр аж.

Тодруулбал, 25 наснаас дээш, улсад 20 сая төгрөгийн татвар төлсөн иргэнийг асуудалгүй оруулах гэнэ. Харин бусдад нь үгүй юм байна. Мөрийтэй тоглоомын газрыг Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсэд бус нийслэлд ойр, дэд бүтэц хөгжсөн газарт байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь, монголчуудад уг тоглоом зохидоггүй бөгөөд үүнээс болж олон хүн ажил, амьдралаа алдаж, “аавын хаалга” татаж байсан удаатай.

Тиймээс Казиногоос олох орлогыг монголчуудаас биш гадны иргэдээс авна гэж төлөвлөж байгаа аж. Казиногоос монголчууд мөнгө олж, мөнгөжинө гэдэг үнэндээ эргэлзээтэй байгаа бөгөөд бусдынхаа эрх ашигт нийцүүлж чадсан хууль батлагдаж чадаж байвал яах вэ гэсэн бодол хүн бүрт байгаа ч хэрхэхийг цаг хугацаа харуулна.

Эх сурвалж www.wikimon.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.