Comment.mn

С.Жавхлан цагаан сараар хурганы арьс бэлэглэнэ

1508449_710286618995639_1025903405_n

МУГЖ дуучин С.Жавхлангийнх Цагаан сараа өөрсдийнхөө хэмжээнд их өвөрмөц тэмдэглэдэг ажээ. Хэдий залуу хүмүүс ч гэсэн ёс заншлаа сайн дагаж, бусдын адил Цагаан сараа аятайхан тэмдэглэдэг ч нэг их том тавгийн идээ засч, тарган ууц тавьдаггүй, боорцог, ааруул, өрмөөр тавгийн идээ засч, чанасан мах, буузаар ирсэн зочдоо дайлдаг байна. Тэдний зочдынхоо гарыг цайлгах бэлэгний сонголт их өвөрмөц аж. Өнгөрсөн жилийн баяраар хурганы арьсан дээр ааруул, сүү тавьж зочиддоо бэлэглэсэн нь ирсэн гийчдэд ихэд таалагджээ.

“Хурганы арьс хэзээд хэрэгтэй, цуглуулж байгаад хүүхдэдээ дээл, хантааз ч юм уу хийчихнэ. Бас малчиддаа ч хөрөнгө оруулж байна гэсэн үг” хэмээн эхнэр Г.Эрдэнэчимэг нь ярьжээ. Тэд байнга үндэсний хувцсаа өмсдөг бөгөөд гурван хүүхдээ гадаадын хуванцар тоглоом бус үндэсний тоглоом болох шагайгаар тоглуулдаг аж. “Шагай тоглодог хүүхдийн тархи сайн хөгждөг, ах захаа мэддэг эрэмбэ, дэс дараатай болдог” хэмээн Г.Эрдэнэчимэг хэлжээ.
Эх сурвалж: factnews.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.