Comment.mn

Өнөөдрийн зурхай

1m5p01ath1s5f9r7vonenr0f82

Хонь – (3/21-4/19)
Үр дүнээ тооцоолох өдөр. Үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаснаар үр дүнд нь та өөрийн давуу тал болон сул талуудыг олж харах болно. Өнөөдөр амрах цаг танд олдохгүй бололтой. Мэргэжлийн асуудлуудад таны хувийн оролцоо шаардагдаж байна. Зорьсон зорилгодоо хүрэх, аливаа ажлыг бүтээж туурвих зан байдал тань мэдэгдэхүйц үр дүнг авчирна. Аялах гэр бүлээрээ амрах асуудлаа дараагийн амралтын өдөр болтол хойшлуулахад хүрнэ.

Үхэр – (4/20-5/20)
Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарна. Өдөөн хатгалгад бүү авт. Энэ бол таны итгэл үнэмшилтэй холбоотой байх болно. Арилжаа наймаа, мөнгө санхүүгийн хувьд алдагдалд орох магадлал өндөр байна. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний хөнгөн хийсвэр зан байдлаас үүдэж олныг хамарсан хэрүүл тэмцэл гарч болохыг үгүйсгэхгүй. Энэ өдөр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд орохоос сэргийлэх үүднээс анхаарал болгоомжтой байж, найз нөхөд болон бусадтай уулзах уулзалт, болзоог хийхээр төлөвлөсний хэрэггүй.

Ихэр – (5/21-6/21)
Сэтгэл санаа муугүй байх өдөр. Карьер ба санхүүгийн тал дээр олигтой амжилт хүлээгээд нэмэргүй өдөр болно. Карьер ба удирдлагатайгаа харьцах харьцаанд анхаарлаа төвлөрүүл эс бөгөөс хямралтай нөхцөл байдал үүсч мэднэ. Ойрын хүн тань үнэлэшгүй туслалцаа үзүүлнэ. Та түүнд улам илүү итгэх болно. Эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь амжилттай болно. Ажилдаа анхааралтай байж, бага зүйлийг ч хаяхгүй анзаарч байх хэрэгтэй.

Мэлхий – (6/22-7/22)
Уран бүтээл, оюун ухаан, сурган хүмүүжүүлэх мэдээллийн салбартай холбоотой ажил хэргээр амжилтанд хүрнэ. Дээд зэргийн ашиг олохын тулд бүх төлөвлөгөөгөө бусдад бүү дэлгэ. Түншүүддээ бүү найд. Магадгүй тэднийг сольж ч болох юм. Аминчхан, ууртай хүмүүсээс болгоомжил. Шинэ шашинд бүү автаарай. Өөрийн дүр төрхдөө үнэнч бай. Ямар нэгэн шийдвэрт бүү хүр мөн хэрүүл маргаанд бүү оролц. Хэрэв ийм зүйлд орооцолдсон бол дуу шуугиан бүү гарга.

Арслан – (7/23-8/22)
Таны эргэн тойрон өөрчлөлт хөдөлгөөнөөр дүүрэн байвч та ажил хэргийн хэт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэггүй. Та өөрийн бодь сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхдөдөө тусламжийн гараа сунга, холын хамаатнуудынхаа тухай ч бүү март. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус зорилгогүй хандах нь таны одоогийн байгаа байдалд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Гэр орондоо өөрчлөлт хийхийг хүснэ. Бүх зүйлсийг шинэчлэхийн тулд хуучин эдлэл сонирх.

Охин – (8/23-9/22)
Хувийн харьцаанд үл ойлголцол үүсч, мэргэжлийн үйл ажиллагаанд нэг бус удаа алдаа гарах хүнд өдөр. Түншүүдтэйгээ харьцах, сургалт, шинэ ажил эхлэхэд тааламжгүй өдөр. Хүмүүстэй харьцах, дэмий яриа дэлгэх, бичиг баримттай ажиллахаас зайлсхий. Өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаар. Энэ өдөр хоол хүнс бүрэн шингэнэ. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, өөх тостой хүнснээс татгалз.

Жинлүүр – (9/23-10/22)
Өнөөдөр та бусадтай харьцахдаа эелдэг байх хэрэгтэйг сануулж байна. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Сэтгэл хангалуун бус байдал уйтгар гунигаас болж алс хол аялалаар явахыг хүсэх болно. Өөрчлөлт бол баяр хөөр гэдгийг сана. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөөр хэлбэл та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл яг одоо амрах нь тохиромжтой. Албан газрын хов жив таныг залхаах болно.

Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр шээс ялгаруулах замын эрхтэнүүд тавгүйтэх магадлалтай. Бөөрний архаг өвчтэй хилэнцүүдийн өвчин сэдэрч болзошгүй байна. Нүдээ сэлхрүүлэхгүйн тулд бөөрний эмчилгээ хийлгэх нь тустай. Хадгалсан хүнсний зүйл идэхээс болгоомжилж, ургамлын гаралтай хаван хөөх эмийг уухыг зөвлөж байна. Хайр сэтгэлийн асуудалд багахан хэмжээний үл ойлголцол гарах тул өөрийн бодолтой байж үүнийг эвтэйхэн шийдэх хэрэгтэй.

Нум – (11/22-12/21)
Түншүүдтэйгээ харьцаа муудах магадлалтай. Ухаалаг байж өөрийн сонирхолоо хамгаал. Ингэж чадвал материаллаг байдал тань дээшилж сайхан сэтгэгдэлтэй үлдэнэ. Хайртай хүндээ үл итгэснээс болж таагүй байдал үүсэх учир сэтгэлээ барь, цаг хугацааны үнэнийг харуулна. Эрэгтэй нумууд бүсгүй хүнтэй харьцахдаа өөрийн хүслээ дарж сур. Харилцаагаа таслах бол сарын сүүл танд ээлтэй байх болно.

Матар – (12/22-1/19)
Өнөөдөр зарим матарнуудын зорилго нь хүн төрөлхтөнийг өрөвдөн хайрлаж, бурханд үйлчлэх явдал юм. Хүн чанараа худалдаж болохгүй. Гэнэтийн цочролд орсон матарнууд ганцаар байж өнгөрсөн амьдралаа дүгнэж цэгнэ. Олон хүн цугларсан найр наадам, архи дарснаас зайлсхийх нь өлзийтэй.

Бумба – (1/20-2/18)
Ирэх долоо хоногт шинэ төслүүд, өндөр албаны ивээн тэтгэгчид амжилт санхүүгийн аз авчирна. Алхам бүрээ хянаж төлөвлөхөд сайн. Харин ажил хэрэг болгоход бүү яар. Санаандгүй шинэ танилтай болж, уулзалтанд явах боловч төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг одод сануулж байна. Харин таны биеийн байдлыг өөрчлөх, таныг тэнцвэрт байдлаас гаргах, сэтгэл санааг хямраахуйц мэдээлэл хүлээн авна. Түншүүддээ хэтэрхий бүү итгэ. Тэд хуурч магадгүй.

Загас – (2/19-3/20)
Сурлага, шинжлэх ухааны салбарын ажилд таагүй өдөр. Шаардлагатай мэдээлэл хүлээн авахад хүндрэл учирна. Өөрийгөө бүү бас, дутагдалтайгаа тэмц. Дотоод зөгнөх мэдрэмж тань муу санаатныг илрүүлэхэд нөлөөлж, түүнээс хамгаалахад тусална. Гэр бүлийн болон ажил мэргэжилд тохиолдсон асуудлуудын учрыг олохын тулд бүхэл өдрийг гэр, ажлын хооронд гүйж өнгөрөөх нь. Гэхдээ эрүүл мэндээрээ хохирч болохгүй. Мэдрэлийн ситемээ хайрла. Учир нь таны ихэнх өвчин түүнтэй холбоотой.

www.xomment.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.