- 1. Та харанхуй, нууцлагдмал хадан агуй руу ойртон очжээ. Таны мэдрэмж болон хийх үйлдэл юу байх вэ?
- 2. Та – шувуу. Ямар газар нутгийн дээгүүр нисэхийг та хүсэх вэ?
- 3. Алт, үнэт эдлэл зардаг дэлгүүрийн өмнө нэгэн эр тантай ярилцаж байна. Тэр танд бэлэг барихыг хүснэ. Та яах вэ?
- 4. Та ямар цэцэг бэлгэнд авахыг хүсдэг вэ?
- 5. Хэн ч таныг харахгүй байгааг мэдэж байгаа бол та хөлдөө эрх чөлөө -г олгодог уу? Хэрхэн суудаг вэ?
- 6.Та амралтаа ганцаар өнгөрөөж байна. Усанд сэлэхээр явахаасаа өмнө та юу бодох вэ?
- 7.Нэгэн үдэшлэг дээр найз бүсгүйн тань эр тань руу сээтэн хаяна.
- 8. Та нүдээ анихаараа юу хардаг вэ?
- 9.Та алчуур боож, нүүрээ халхалсан эмэгтэйг хараад ингэж бодно..
- 10.Танд зориулсан боодолтой бэлэг шүүгээнээс тань олдоно. Та яах вэ?
- 11.Таны бодлоор юу эмэгтэй хүнийг жинхэнээр нь дур булаам sexy болгодог вэ?
- 12. Нэгэн үдэш та нэгэн гайхалтай эртэй танилцана. Өглөөг та хаана угтах вэ?
- 13. Та буйдангийнхаа бүрээсийг солихоор шийджээ. Ямар материал сонгох вэ?
- 14. Та үдэшлэгт очно. Тэнд таны таних хүн нэг ч байхгүй…
- 15. Та турахуг хүсч байна. Эмч танд нэгэн хоолны дэглэм санал болгоно.
- 16. Ямар амьтан танд таалагддаг вэ?
- 17. Нэгэн үдэшлэг дээр гэнэт цахилгаан тасарчээ…
- 18. Та яаж үнсэлцэх илүү дуртай вэ?
- 19. Та далайн эрэг дээр зогсож байхдаа юу мэдэрдэг вэ?
- 20. Амьтны хүрээлэнд байгаа ямар амьтныг та хамгийн түрүүнд суллаж явуулах байсан бэ?
- 21. Та яаж унтдаг вэ?
- 22. Эдгээр мэргэн үгсийн аль нь танд таалагдаж байна вэ?
- 23. Та сонгодог хөгжмийг ямар байдлаар сонсохыг хүсдэг вэ?
- 24. Таныг гулгуураар гулгахыг урилаа гэж бодъё…
- 25. Танд эрэгтэй хүний юу нь таалагддаг вэ?
- 26. Таны шинэ найз залуу анх удаа гэрт тань ирлээ. Цэцэгнээс гадна хайрцаг бэлгэвч авчирна. Тэр нь халааснаас нь санаандгүй уначихжээ. Та юу бодох вэ?
- 27. Танд захиа бичих шаардлага гарчээ. Та яаж бичих вэ?
- 28. Жаахан хатуу юм уусны дараа сээтэгнэх нь хялбар байдаг уу?
- 29. Мэдрэмж гэсэн сэдвийн дор зураг сонгохыг даалгалаа. Ямар утгатай зургийг илүүд үзэх вэ?
- 30. Эдгээр үйлдлийн аль нь танд ойр байна вэ?
- 173-150 оноо. Хүсэл татам эмэгтэй
Танихгүй эрчүүд таныг нүцгэлэх мэт ширтэх явдал танд олон удаа тохиолддог бололтой. Хэн ч эсэргүүцэж чадамгүй татах хүч танаас мэдрэгддэг. Хэдийгээр албаар ийм байдал гаргаагүй ч гэсэн, эргэн тойронд тань болж буй бүх зүйлд таны чөлөөтэй, нээлттэй байдал л буруутай. Хязгаарлагдмал бус орчинд хүсэл тэмүүлэл, уран сэтгэмж нь баригдмал бус өсч хүмүүжсэн хүүхдүүд ертөнцийг гэнэн, баяр хөөртэйгөөр хүлээж авч чаддаг. Тиймээс, гайхан баярлах чадвар, таныг сэкси болгож харагдуулдаг гэнэн төрхийг та өөртөө хадгалан үлджээ. Мэдээж, таныг өөрийнхөө сэтгэлийг нуудаггүй гэсэн буруу ойлголт хүмүүст төрж, хаалга цонх нь нээлттэй байшинтай ч зүйрлэж болох юм. Та бусадтай маш богино хугацаанд дотны харилцаа үүсгэдэг. Зарим эрчүүд таныг хөнгөн, бас адал явдалд оролцож чаддаг гэж үздэг. Гэхдээ та эвгүй байдалд орохгүйн тулд хоёрдмол биш, хил хязгаартай байх хэрэгтэй болов уу.
- 149-129 оноо. Сээтгэнэж аальгүйтэх дуртай бүсгүй
- 128- 107 оноо. Хянуур бүсгүй
Та анхны харцаараа мартагдашгүй дурсамж үлдээгсдийн нэг биш яг л жинхэнэ үнэрийг нь мэдрэхийн тулд ойртож очих ёстой үнэртэй ус шиг бүсгүй аж. Та бусдад маш болгоомжтой, хянуур гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Тэгээд ч та мэдрэмтгий байдлыг үгүйсгэдэг, өөрийгөө хязгаарладаг бүсгүй. Танд хэрэгтэй зүйлц маш тодорхой байх ёстой. Хэрэв та түүнийг худалдаж авч чадахгүй л бол хүслээсээ зүгээр л татгалзаж чадна. Эрчүүдтэй мөн адил ингэж л харилцдаг. Та аливаа зүйлд хурдан автдаггүй. Яг өөрийнхөө санаанд нийцэх эрийг л хүлээдэг. Мэдээж, үүнийхээ үр дүнд та богино хугацааны олон гайхалтай мэдрэмж, Гайхалтай учралуудаас хоцордог. Жишээлбэл, та санамсаргүйгээр харц тулгарснаас зүрх хурдан цохилж, толгой эргэх таатай гэмээр зүйлсийг мэдэрч чаддаггүй. Таны тархи бол бүх зүйлийг сайн ба муу гэсэн хоёрхон хэсэгт ангилдаг компьютер юм. Эрчүүд танаар бахархдаг, гэхдээ холоос. Тэд таны хүйтэн хөндий, өндөр шаардлагатай байдлаас эмээгээд ярилцаж чаддаггүй, бас шийдвэр гаргаж чадахгүй л явдаг.
- 106-85 оноо. Өөрийгөө дутуу үнэлдэг эмэгтэй
Юун түрүүнд таныг хамгаалах хүсэл эрчүүдэд төрнө. Дааруулахгүйн тулд хүрмээ нөмөргөмөөр, ямар ч хамгаалалтгүй бяцхан охин мэт сэтгэгдлийг та тэдэнд төрүүлдэг. Таны сэтгэл шилэн хоргонд байгаа мэт харагдаад байгаа ч гэсэн хүрч боломгүй… Санамсаргүй сээтгэнэж, сэтгэл тань уярч эхлэвч, яг шийдвэрлэх мөчид та эргэж буцан НАДАД БҮҮ ХҮР гэсэн байдалтайгаар ханддаг… Та төгс хатагтайн дүр төрхийг бүрдүүлдэг аж. Магадгүй хүүхэд байхаасаа л сэтгэл хөдлөлөө нууж сурсан байх. Жишээлбэл, танд бие барьсан хувцас таалагддаг ч гэсэн яг эцсийн мөчид гадуур хувцсаа тайлан шихэдээс цааргалдаг. Хэрэв та сэтгэл санааныхаа энэ л баригдмал байдлыг давж чаддаг бол, өөрийнхөө мэдрэмжинг эрх чөлөө олгодог бол таны амьдрал илүү баялаг байх сан. Өөрийнхөө хүслийг илэрхийлэхээс бүү ай. Өөртөө итгэлгүй байдал, айдас зэрэг нь бүх зүйлийг нурааж орхидгийг санаж яв. Ертөнцийг сэжигтэйгээр биш итгэлтэйгээр харж чадвал эрчүүдтэй харилцах таны харилцаа илүү амжилттай болох вий.
- 84-63 оноо. Сайн нөхөр буюу амьдралын найз эмэгтэй
Танаас эрчүүд яг л эхийн сэтгэлийг мэдэрдэг. Та өндөр өсгийтэй гутал, задгай даашинз зэргийг нэг их үнэлдэггүйгээр барахгүй буруу зүйл гэж боддог. Эрчүүдийн бахархсан харц тан дээр тусахгүй байлаа ч нэг их сэтгэлээр унадаггүй. Гэтэл олон эмэгтэйн хувьд ийм л харц амьдралынх нь хөшүүр болж байдаг шүү дээ. Та өөрийгөө зөвхөн албан ёсны байдлаар хүлээж авахыг л тэднээс шаарддаг. Эрчүүдэд та хамгийн түрүүнд бүх зүйлээ, бүр сэтгэл зүрхний асуудлаа ч хуваалцаж болох найз нөхөр шиг санагддаг. Та тэднийг анхааралтай сонсож, зөвөлгөө өгдөг, тодорхой зүйл дээр тусладаг. Таны харилцаа ихэнх тохиолдолд романтик, дэврүүн хайр дурлалаар эхлээд, харьцангуй тогтвортойгоор үргэлжилдэг боловч арай өөрөөр дуусдаг… Танд түүнтэй хамт өнгөрөөх мартагдашгүй мөчүүд бий. Учир нь танд эмэгтэй хүний мэдрэмж, сэтгэл огт байхгүй гэж болохгүй. Зүгээр л, та хоёрын дунд юун түрүүнд хайр сэтгэлийн гэхээсээ илүү итгэлтэй, тогтвортой байдал бий болсон байна. Заримдаа энэ бүхэн түүнийг эргэлзүүлж ч мэднэ. Гэхдээ битгий зов, ихэнх тохиолдолд таныг аз жаргал, жинхэнэ таашаал хүлээж байдаг. Хэрэв эр хүн таны дэргэд итгэлтэй бөгөөд тайван байдаг бол түүнээс татгалзах шаардлагагүй шүү.
- 62-47 оноо. Мөрөөдөмтгий бүсгүй