Comment.mn

Дуучин О.Анхбаяр: Батаар гэж балайрч байхаар үндэсний өв соёлоо хамгаалмаар…

Гадаадад амьдарч буй нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж учран, тэдний ахуй амьдрал хийгээд хөгжил дэвшлийн тухай олон сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэсэн хос дуучид бол  О.Анхбаяр, Б.Халиунаа нар юм. Өдгөө уран бүтээл, нэвтрүүлгийн ажлаа түр завсарлан хувийн амьдрал, бизнесийн ажилдаа анхаарал хандуулж яваа дуучин О.Анхбаяр өнгөрсөн онд хоёр дахь хүүгээ өлгийдөж авсан билээ.

“Хүмүүнлэгийн элч дуучин” өргөмжлөлтэй тэрбээр эхнэртэйгээ хамтран хос цомог гаргахаар зэхэж байгаа гэгддэг ч, сүүлийн үед олонд хүргэсэн шинэ дуу гаргаагүй байгаа юм. Тэгвэл саяхан дуучин залуу өөрийн цахим хуудаснаа ийн бичиглэж, сэтгэл доторхи бухимдлаа уудалжээ.

“Хятадын сувгаар хятад дуучин дуулж байна. Гэтэл дундуур нь Монгол үндэсний хувцас өмссөн хятад дуучин үндэсний сайхан уртын дууг минь нэлээн сүрхий дуулах юм даа. Батаар, батаар гэж балайрч байхаар үндэсний өв соёлоо хамгаалмаар санагдаж байна даа. Яамаар ч юм бэ дээ. Залуус төрд байдагсан бол сайхан Монгол орныхоо бүх өв соёлыг хадгалж, авч үлдэх юмсан. Үндэсний минь өв соёл хүнийх болсоор л… Харамсалтай” хэмээн харуусан бичжээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.