ОХУ-ын Хабаровск хотноо зохион байгуулагдаж байгаа бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцсон. “Хабаровск-2015″ бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий салхийг хагалан хамгийн эхний тоглолтыг манай хоккейчид БНХАУ-ын багтай хийж хожсон юм. Харин манай шигшээ баг Латвийн багт 11:5-ын харьцаатай ялагдсан байна. Тэмцээний явцад манай нэг хоккейчин латвийн Давидс Давис Орловсыг цусыг нь гартал зоджээ.
Хоёр тамирчинг салгах гэж нэлээд хугацаа шаардсан гэнэ. Манай тамирчид эхлээд хожиж байсан ч балтийн тамирчид довтолж эхэлснээр санаачилгыг гартаа авчээ. Монголын хоккейчид илүүтэй их хэрцгий тоглож байснаас хоёр ч тамирчин талбайгаас хөөгдсөн гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн