Comment.mn

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ

1.“Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлт:

3.“Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:

4.Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

5.Монгол хэлний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2014.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

6.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим заалтыг  хүчингүй болсонд тооцох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхий сайд 2014.12.03-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

7.Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

8.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

9.Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай хуралдана/:

10.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

11.Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

12.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

13.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

14.Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Эх сурвалж http://www.info.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.