Comment.mn

Хайртаасаа нүүрээ будах зөвшөөрөл “гуйдаг” мисс Б.Бадамцэцэгийн сонголт

“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс Б.Бадамцэцэг анх “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан билээ. Түүнээс гадна тэрбээр “Ану хатан”,  “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд өдгөө ЭМШУИС-д суралцаж байгаа юм. Фото моделийн чиглэлээр амжилттай ажиллаж, реклам сурталчилгааны саналд “дарагдаж” яваа мисс бүсгүй маань А.Алтаншагай хэмээх царайлаг залуутай дотно үерхээд төд удалгүй загварын ертөнцийг “доргиосон” нүсэр хурим хийж, хамтын амьдралаа зохиосон билээ.

“Энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй” хэмээн өөрийнхөө сэтгэл догдлолыг илэрхийлсэн мисс Б.Бадамцэцэг хайртай залуугийнхаа хүсэлтээр нүүрээ ч бараг будахаа больжээ. Тэрбээр хааяа нүүрээ будаж, хиймэл сормуус наах “зөвшөөрөл” хайртаасаа гуйдаг ч өнөөг хүртэл тоймтой хариу аваагүй гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байна. Мисс бүсгүйг өөрийн болгосон А.Алтаншагай энэ бүхнийг “Миний хайрт будаг шунх хэрэглээгүй, энгийн үедээ ч хамгийн сайхан харагддаг. Царай төрх, зан ааш, баярлаж гуних нь хүртэл өхөөрдөм хөөрхөн” хэмээн тайлбарласан бөгөөд албан ёсны уулзалт, баяр ёслол, зураг авалт зэрэгт мисс Б.Бадамцэцэг нөхрөөсөө элдэв зөвшөөрөл хүсэлгүй, өөрийнхөөрөө ханддаг нь тодорхой биз ээ.

 

Эх сурвалж:photonews.mn

– See more at: http://www.unen.mn/content/45954.shtml?alias=yellow#sthash.G0Lm9lSJ.dpuf

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.