Comment.mn

Хониныхонд ажиллах ур чадвар ер бусын өндөр байна

Хонь – (3/21-4/19)
Биеийн эсэргүүцэл сайжирч, идэвхжих өдөр. Өнөөдөр ажиллах ур чадвар ер бусын өндөр байх тул бүх зүйлд гайхалтай амжилт олох магадлалтай байна. Олон хонинууд заавал гүйцэтгэх үүрэг даалгавараа умартаж, өөрийгөө зоргоор нь тавина. Хэт их итгэлийг хэн нэгэнд үзүүлэх шаардлагагүй, ингэсний төлөө таны сэтгэл зовж эмзэглэх болно. Хувийн амьдралд сөрөг өөрчлөлт бий болно. Сэтгэл хямарсан хонинууд архинаас хамааралтай болох эрсдэлтэй байна.

Үхэр – (4/20-5/20)
Зөв түншээ сонгон авах нь таны цаашдын гол зорилго болно. Сарын дунд хүртэл зарим нэг нууц гэрээ хэлэлцээр хийж магадгүй. Энэ нь далд сувгаар нэмэлт оролого орж магадгүй. Эмэгтэй үхрийн ордныхны хувьд хэрэгтэй хэрэггүй холбоо харилцаагаа цэгцэлж, шинээр янаг амрагийн харьцааг үүсгэхгүй байхыг од гаригс зөвлөж байна. Учир нь тэдгээр холбоо нь урам хугаралт, уур хилэн, гомдол, нулимсыг дагуулах магадлал маш өндөртэй байна. Үдээс хойш, ойр дотны хүмүүс, гэр бүлийн гишүүдтэй холбоотой баяртай сайхан мэдээг хүлээн авч мэднэ.
Ихэр – (5/21-6/21)
Хялбар аргаар олсон мөнгөө түргэн үрэн таран хийх боловч санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Үрлэг зарлагадаа хязгаарлалт тавьж дотны хүмүүстээ амлаад биелүүлээгүй үүрэг амлалтынхаа талаар бод. Эс тэгвээс санхүүгийн ба хувийн ноцтой асуудлуудтай тулгарна. Идэвх гаргаж, түршилтад бэлэн бай. Үйл явдал ойрын үед таны бодсоноор болохгүй байж мэднэ. Харамсалтай нь үйл явдлын явцад та нөлөөлж чадахгүй бол уурлаж бухимдах хэрэггүй гэдгийг анхааруулж байна.
Мэлхий – (6/22-7/22)
Эрч хүч маш өндөр байна. Өглөөгүүр ойрд байгаагүй эрч хүч мэдрэгдэнэ. Энэ эрч хүчээ өндөр барьж байх шинэ дасгал сургуулилт эхэл. Идэвхтэй амьдралаар амьдар. Өнөөдрийн даалгавар бол хянамгай, бодлоготой, зөв зарцуулалт хийх чадвартай байгаарай. Эдгээрийг мөрдөж дагаснаар энэ жилийнхээ санхүүгийн байдлаа сайжруулж чадна. Магадгүй ядралд сульдалтанд орсон байж болзошгүй. Эрүүл мэнддээ онцгой анхаарахыг шаардаж байна.
Арслан – (7/23-8/22)
Найз нөхөд бас бус юмаа алдаж магадгүй өдөр. Өөртөө түшиг тулгуур, итгэх итгэл олж авахад тань гэр бүлийн нийтэч нөхөрсөг байдал тусална. Өнөөдөр өөрийнхөөрөө зүтгэхийн оронд буулт хий. Мөн аль ч талаараа таньд тохирохгүй хүмүүс таныг сонирхож байгаа тул болгоомжгой бай. Үнэт зүйлсээ найдвартай хадгалахыг зөвлөж байна. Ирээдүйн амжилтанд хүрэх замаа өөрчлөхөөс бүү ай. Та ямар ч зүйл дээр амжилт гаргаж чадна.
Охин – (8/23-9/22)
Аюултай хүнд өдөр. Гол зүйлд анхаарлаа хандуулж аахар шаахар зүйлсээс хөндий бай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээн дэх алдаагаа засах эсвэл хүндрэлүүд нь таны хамаг цагийг барах магадлалтай. Бие махбодийн ачаалалтай ажил хийх, багаар ажиллах нь осолтой. Эд хөрөнгөтэй холбоотой томоохон таагүй явдал гарч болзошгүй. Гал түймэр, дээрэм, халдлагад өртөх магадлалтай. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хийж буй үйлдлээ хянаж, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Та ямар ч асуудлыг шийдвэрлэх авъяастай бөгөөд яг одоо ямар нэг зүйл болоход хариу арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой үе юм. Таны зорилго маш тодорхой бөгөөд энэ нь танд урт хугацааны төлөвлөгөө гаргахад тусална. Зүрх сэтгэлээ дагаж, шаргуу ажиллах хэрэгтэй. Хамтрагчдаа бүх ажлаа даатгах хэрэггүй тэд таныг яаж ч хөөдөж мэднэ. Аливаад хариуцлагатай байж, хурдан хийхийг хичээ.
Хилэнц – (10/23-11/21)
Үдээс өмнө та үнэт цааснуудаа дахин хянаж, урьдын гэрээ хэлэлцээрүүдэд шинэ зүйл нэмэх магадлалтай байна. Үд дунд хэвийн горимоор ажиллаж шинэ ажил хэрэг эхлэх баялаг боломжуудыг олгоно. Одоо бол өөрийн үзэл бодлоо хамгаалж хэрүүл зөрчил үүсгэх цаг биш. Ингэснээр та өөрийн дотоод хүч бололцоогоо ашиглан хүчилтөрөгчөө өөрөө хаах болно гэдгийг зөвлөе. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй байна.
Нум – (11/22-12/21)
Үдээс өмнө идэвхгүй байна. Ажил хийх сонирхол төрөхгүй. Үдээс хойш та сэргэнэ. Хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь таныг мэдээллээр хангаж, зөвлөгөө өгнө. Аливаа ажил хэргийг эрүүл ухаан зөн билэг, сэтгэл хөдлөлөөрөө шийд. Эдгээр нь танд санасандаа түргэн бөгөөд алдаа эндэгдэлгүй хүрэхэд тусална. Өөрийн хүчинд итгэх итгэл тасралтгүй нэмэгдэж, эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах итгэл найдвар бий болно. Түүнчлэн найз нөхөд, итгэлтэй, найдвартай хамтран зүтгэгчдээ найдаж болно.
Матар – (12/22-1/19)
Өнөөдөр олонхи матарнууд их ажил амжуулж амжилтанд хүрч чадна. Иймээс ямар ч ажил хэргийг зоригтой барьж ав. Албаны ажил хэрэг танаас дээд зэргийн анхаарал, сахилга бат, зохион байгуулалт шаардана. Таныг сэтгэлийн дотоод тайван бус байдал зовоохыг үгүйсгэхгүй. Хуучны андуудтайгаа уулзах уулзалтаас та өөдрөг эрч хүч авна.
Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр тагнуулч “007” шиг байна. Нууц холбоо захидал бичиг гэх мэт зүйлүүд байна. Хэрэв таны нууц олонд ил болбол эрс шийдвэр бүү гарга. Гэхдээ бүү ухар. Та бусдын амжилтад атаархаж, бодлогогүй үйлдлийнхээ төлөө уучлал хүсэхэд хүрнэ. Өргөн хүрээний ажил, түүнчлэн гэр бүлийн бухимдалтай нөхцөл байдал нь таны сэтгэл ханамжгүй байхын шалтгаан болно. Өдрийн хоёр дахь хагаст онцын шалтгаангүй бага зэргийн хэрүүл үүснэ. Магадгүй архаг өвчин сэдэрнэ. Өнөөдөр бэлэвсэн эмэгтэй, түүний аж байдлыг зүүдэлвэл танд маш том гарз гарна.

 

Загас – (2/19-3/20)
Од эрхэсийн байрлал гэнэтийн бэлэг барина. Өдөөн хатгасан дур булаам санал хүлээн авна. Сайтар бод. Өнөөдөр эрхэлсэн ажил тань таныг сарын турш магадгүй түүнээс ч илүү хугацаагаар шаналгах болно. Дотоод сэтгэлдээ сөрөг энергийг хэрхэвч нэвтрүүлж болохгүй. Тиймээс байж болох бүх арга хэмжээг авч, бүхнийг хяналтандаа байлгаарай. Гэр бүлд өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэрүүл маргаан болж мэднэ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.