Татвар “бултуулсан” гэх хэргээр ял сонсоод буй “Саусгоби сэндс”-ийн Жастин Каплагийн асуудлаар АНУ-аас Монгол улсад үзүүлэхээр яригдаж байгаа эдийн засгийн тусламжаа зогсоох хэрэгтэй хэмээн АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Жексон Кокс мэдэгдээд байна.
Дэлхийн аль ч улсад хэн нэгэн, эсвэл ямар нэгэн хуулийн этгээд төрд төлөх ёстой татвараа нуун дарагдуулвал онцгой ял зэм хүлээх ёстой болдог. АНУ харин ийм тохиолдолд хэрхэн хандаж, ямар ял зэм хүртээдгийг мэдэхгүй, гэхдээ л хууль бус үйлдэл хийсэн хүмүүс, аж ахуйн нэгждээ ямарч л байсан эрүүгийн хариуцлага тооцож, ял шийтгэл өгдөг л байж таарна.
Харин Монголчуудаас татвараа нуусан, тэр тусмаа маш их хэмжээний татвар шүү, 35 000 000 000 төгрөгийн татвараа нууж байсан АНУ-ын иргэнийг илрүүлсний төлөө туслаж дэмжихээ зогсооно, барина хэмээн айлгаж, дарамтлах юуны учир байна вэ.
Тэдний энэ шахалт, дарамтыг манай зарим нэг хүмүүс, тэр дотроо УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл хүртэл дэмжчихсэн, “америкийн иргэнийг тэгэж, ингэж болохгүй ш дээ, яамай байна аа, яана аа” гэчихсэн далдагнаж яваа харагдана.
Ардчиллын өлгий орон гэгддэг, шударга хууль, шударга шүүгчээ шүтдэг АНУ-ын албан ёсны төлөөлөгч хүн ингэж олон түмний мэдээллийн хэрэгслээр монголын бие даасан хараат бус шүүх, цагдаагийн ажилд хөндлөнгөөс эрээ цээргүй оролцож мэдэгдэл хийж нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхийг оролдож байгааг юу гэж ойлгох вэ?
Аль эсвэл тэр нуугаад байгаа татвартай нь энэ хүмүүс …
Г.Чугаа